С.Жавхлан бие дааж нэр дэвшихээр болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 28 секунд
С.Жавхлан бие дааж нэр дэвшихээр болжээ

С.Жавхлан бие дааж нэр дэвшихээр болжээ

Хэдэн сайхан шинэ дуу  урын сандаа нэмчихээд,  жилдээ нэг хоёр удаа даацтайхан тоглолт хийгээд байхад үзэгчдээр тасрахгүй уран бүтээлч бол МУГЖ Самандын Жавхлан. Ер нь  бол тэрээр биеийн амрыг хараад, өөрийнхөө л эрх ашгийг боддог хүн байсан бол заавал улстөрийн тогоонд орж эд эсээ үхүүлэх гээд байхгүй байсан болов уу. Бүр тодорхой хэлбэл, улстөрийг, саарал ордныг мөнгөний эх үүсвэр гэж хардаг хэрнээ улстөрч гэсэн сэтэр зүүсэн нөхдүүдээс С.Жавхлан өөр. Тиймээс ч түүнийг төрийг түшилцэж яваасай гэж хардаг хүмүүс цөөнгүй ч байдаг биз.

Тэгвэл хамгийн сүүлийн мэдээллээр бол С.Жавхлан 2016 оны сонгуульд бие дааж нэр дэвшихээр болсон байна. Аль тойрогт гэдэг нь  одоогоор хараахан тодорхой болоогүй байгаа аж. Ямартай ч Монголоо гэсэн чин сэтгэлтэй, Монголчуудынхаа төлөө огшиж, омогшиж явдаг эрүүл хандлагатай нэг ч гэсэн хүн энэ төрд гараад ирвэл уг нь сайн л байхсан. С.Жавхлангийн тухайд уран бүтээлийн хамтрагч Т.Баясгалангийн хамтаар   “Илгээлтийн эзэд” аяныг  амжилттай зохион байгуулсныг эрхэм та мэдэж байгаа биз ээ. Монгол Улсын хэмжээнд эдийн засгийн хямрал болон цаг уурын хүндхэн нөхцөл байдалд хэцүүхэн амьдарч байгаа Малчин ард түмнээ дэмжих зорилгоор түүний  санаачлан зохион байгуулсан аян олон малчдад үр өгөөжөө өгсөн биз ээ.  Нэг ёсондоо төр засгийн зүгээс сэдэж, хийгээгүй ажлыг санаачлан, хийж хэрэгжүүлж чадсанд нь түүнд талархах л ёстой.

 Ер нь С.Жавхлан Монголчуудынхаа ирээдүйд санаа зовж , ихийг бодож, тунгааж явдаг хүн гэдгээ өнгөрсөн жилүүдэд нэгэнтээ харуулж чадсан л даа. Тэрчлэн санаж сэдэж яваагаа ажил хэрэг болгож чаддаг хөдөлмөрч, дайчин залуу хүн гэдгээ ч бататгасан. Түүний санаачлан хэрэгжүүлсэн “Хамаг Монгол” төсөл гэхэд агуулгын хувьд хэчнээн үнэ цэнэтэй зүйл болсон билээ. Тэрээр уг төслийнхөө талаар  “ Монгол гэсэн сэтгэлтэй, өвөг дээдсээрээ бахархаж явдаг залуус нэгдэн, тэмцэлдэж, уралдаж, хэрэлдэж, маргалдаж биш оюун сэтгэлээрээ, ёс заншлаараа, өв уламжиллаараа, соёл урлагаараа нэгдэе гэж  “Хамаг Монгол” төслийг санаачилсан юм. Нэг нэгэндээ ойрхон байж, нэг нэгнийгээ ойлгож, хэдэн зуун жил биенээ санасан сэтгэлээ ил гаргах гэсэн зүйлүүд маань “Хамаг Монгол” төслөөр хэрэгжиж байгаа. Монгол туургатнууд энд тэнд тархан суурьших бус нэг том гүрэн болох хэрэгтэй” хэмээн хэлж байсан удаатай. Мэдээж эдгээр үгс түүний сэтгэлийнх   гэдэгт эргэлзэх юун. Үнэндээ бол  С.Жавхлан шиг  Монголынхоо төлөө гэсэн сэтгэлтэй, зүтгэлтэй хүмүүс л ховордсон цаг юм даа…

Эх сурвалж: Шуурхай.мн

ИРГЭД | Жагсаалтаар сонгох хүмүүст эмч, багш байх ёстой
ИРГЭД | Жагсаалтаар сонгох хүмүүст эмч, багш байх ёстой
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.