Түймэрт нэрвэгдсэн иргэдэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр санал хүргүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 12 секунд
Түймэрт нэрвэгдсэн иргэдэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр санал хүргүүллээ

Түймэрт нэрвэгдсэн иргэдэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр санал хүргүүллээ

 

УИХ дахь МАН-ын бүлгээс гамшгийн аюултай тэмцэх, хохирлыг арилгах,  урьдчилан сэргийлэх чиглэлээр дөрвөн зүйл бүхий саналыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлсэн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ.

 

УИХ дахь МАН-ын бүлгээс ой, хээрийн түймэрт нэрвэгдсэн айл өрх, иргэдэд дэмжлэг үзүүлэх, түймрийн улмаас үүссэн хор уршгийг арилгах, нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх ажилд орон нутгийн ажилгүй залуучуудыг хамруулж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн “Нийтийг хамарсан ажил”-ын зардлаас санал болгож буй дараах ажлуудыг санхүүжүүлэх санаачлагыг Засгийн газарт хүргүүллээ. Үүнд:

1. Гал түймрийн аюултай тэмцэх ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд түймэр унтраах ажилд,

2. Түймрийн улмаас үүссэн хог, хаягдал, шатсан балгас, мал амьтны сэг зэм арилгах, хашаа, хороо барих ажилд,

3. Цаашид хавар, намрын хуурайшилттай улиралд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын зурвас татах, хөдөлгөөнт эргүүл, гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулах,

4. Хадлан, тэжээлийн улсын нөөцийн бэлтгэл ажилд оюутан, ажилгүй залуучуудыг хамруулах асуудлыг тусгажээ.

 

 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 14.3-д ...Байгалийн гамшиг, давагдашгүй хүчний шинжтэй бусад нөхцөл байдлын улмаас учирсан хор уршгийг арилгах, нөхөн сэргээх зорилгоор аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагаас нийтийг хамарсан ажлын түр хөтөлбөр хэрэгжүүлж болно... гэж заасан байдаг.

 

Эдгээр дөрвөн саналыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд аймаг тус бүрт 88 сая төгрөг батлагдсан ба төсвийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой тул Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхийг Ерөнхий сайдаас хүсчээ.

 

Мөн ОХУ-аас орж ирсэн түймрээс үүдэлтэй учирсан хор хохирлыг хэрхэн барагдуулах талаар эрх зүйн зохицуулалтыг яаралтай хийх шаардлага байгааг ч онцолжээ.

Эх сурвалж: Unen.mn
Энэ онд 185 мянган га талбайн ойн хөнөөлт шавжтай тэмцэнэ
Энэ онд 185 мянган га талбайн ойн хөнөөлт шавжтай тэмцэнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.