ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААН МОРЬ ӨДӨР
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 17 секунд
ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААН МОРЬ ӨДӨР

ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААН МОРЬ ӨДӨР

ЗУНЫ ЭХЭН ХАРАГЧИН МОГОЙ САР

  • Аргын тооллын: 2016.5.24, Мягмар гараг
  • Наран ургах шингэх: 06.04-21.35
  • Үс засуулбал: Эд малын гарлагатай
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Аргын тооллын 5 сарын 24, Ангараг гараг. Билгийн тооллын 18, Гар одтой, улаан морь өдөр. Өдрийн наран 5 цаг 13 минутад мандан, 20 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Ахмадуудын тэтгэврийн зөрүүг ингэж арилгана
Ахмадуудын тэтгэврийн зөрүүг ингэж арилгана
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.