Шинжээч нар 4 настай охины үхлийн талаар дүгнэлт гаргажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 34 секунд
Шинжээч нар 4 настай охины үхлийн талаар дүгнэлт гаргажээ

Шинжээч нар 4 настай охины үхлийн талаар дүгнэлт гаргажээ

өрвөн настай охин тархиндаа цус харвалттай, биедээ гадны нөлөөтэй шарх сорвитой  Баянзүрх дүүргийн эмнэлэгт нас барсан хэрэг энэ сарын 21-ний өдөр гарсан билээ. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч нар урьдчилсан дүгнэлт гаргажээ.

Дүгнэлтэнд "Охиныг бусдад зодуулж амиа алдсан байна. Тархи болон бусад хэсэгт мохоо хатуу биетээр цохиж гэмтэл учруулсан байна. Мөн хөл, гарандаа зөөлөн эдийн гэмтэл, хөхрөлт, няцралт байна. Тархиндаа авсан гэтмэл үхэлд хүргэжээ" гэсэн байна.

Харин охины бэлэг эрхтний ойролцоох язралт, хөхрөлт нь хүчирхийлснээс биш зодуурынх гэнэ.

Охины ээж Ө  таван жилийн өмнө Ц-тэй гэрлэж хөөрхөн охинтой болжээ. Гэтэл гурван жилийн өмнөөс бие нь өвдөж саажилттай болжээ. Тиймээс нөхөр нь хоёр жилийн өмнөөс М гэгч бүсгүйтэй үерхэж энэ жилээс эхнэр, охиноо хаяж явжээ. Тэгээд тэр М-тэйгээ хамтран амьдарч байсан байна. Өөрийгөө ч аваад явж чадахгүй байж чи хүүхэд өсгөж чадахгүй, би охиноо авна гэжээ.Охины төрсөн ээж хүүхдийнхээ ирээдүйг бодоод аавд нь өгсөн байна.

Хааяа л охинтойгоо уулздаг байж. Охин нь уулзахдаа ээжээ би тантай хамт баймаар байна, тэд нар намайг зоддог, хоол өгдөггүй өлсгөдөг гэдэг байжээ. Хэрэг гарахаас хэд хоногийн өмнө ээж нь ааваас нь  зөвшөөрөл авч охинтойгоо хонохоор болжээ. Гэтэл шөнө нөхөр нь дарамталж хүүхэд авчирч өг гэсэн байна. Ээж нь охиноо унтаж байхад шөнийн 3 цагт хүргэж өгсөн гэнэ. Гэвч охиноо үхэлрүүгээ түлхснээ мэдсэнгүй.

Тэр шөнө  охин сэрээд ээждээ очно гэж уйлахаар  зодсон бололтой. Хөршүүд нь шөнө хүүхэд 3 цаг гаруй уйлж, эрэгтэй, эмэгтэй хүн хэрэлдээд , үүнийг чинь алаад өгье гэх чимээ гарч байжээ. Гэвч хэн ч цагдаа дуудаагүй байна. Хэрвээ тэр үед хэн нэгэн сайхан сэтгэлт хүн цагдаа дуудсан бол бaлчир охин амьд үлдэх ч байсан юм билүү.

Эх сурвалж: www.times.mn

 

Хөтлөгчөөс яруу найрагч руу “урвасан” П.Одгэрэлийн шинэ дуу хитийг тэргүүллээ
Хөтлөгчөөс яруу найрагч руу “урвасан” П.Одгэрэлийн шинэ дуу хитийг тэргүүллээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.