Доширак бэлэн хоолноос үл мэдэгдэх амьтан гарлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 39 секунд
Доширак бэлэн хоолноос үл мэдэгдэх амьтан гарлаа

Доширак бэлэн хоолноос үл мэдэгдэх амьтан гарлаа

http://www.tumen.mn/upload/2015/09/22/Монголчуудын хүнсний аюулгүй байдал алдагдаж байна гэж дээр дооргүй ярих болсон. Үнэхээр ч ил далд янз

бүрийн баримтууд дэлгэгдсээр байгаа. Улаанбаатар хотын гудамжаар дүүрсэн Хятад, Солонгос хоолны газруудад чанаргүй, баталгаагүй хоол, хүнс худалдаалагдаж байгааг мэргэжлийн хяналтын газрынхан болон холбогдох бусад байгууллагуудаас иргэдэд сануулсаар байна. Энэ бол хянаж болохуйц хэсэг нь. Гэтэл хүнсний бүтээгдэхүүнийхээ 90 хувийг гадаадаас /Хятад, Солонгосоос/ импортлон авч байгаа манай улс гоё баглаа боодлын цаана юу нуугдаж байгa a г төдийлөн сонирхохгүйгээр хэрэглэсээр л байна. Бид Монгол улсын хүнсний аюулгүй байдлын хэмжээнд багтах учиртай нэгэн хэрэг явдлын талаар сурвалжиллаа. Энэ нь монголчууд бидний олон жилийн турш хэрэглэж заншсан Доширак бэлэн гоймонгийн талаарх таагүй мэдээлэл юм. Гачуурт дахь “Монгол шилтгээн” цогцолборын ажилчдын идэж байсан “Доширак” бэлэн гоймонгоос юу нь мэдэгдэхгүй хачин амьтан гарлаа” гэсэн мэдээллийн дагуу сурвалжлах хэсгийнхэн газар дээр нь очлоо. 2007 оны 8-р сарын 23-ны өглөө энэ явдал болжээ. “Монгол шилтгээн”-д хаалгачаар ажилладаг С.Мөнх-Отгон урьд орой нь Чулуун овооны “Сансар” бөөний худалдааны төвөөс худалдаж авсан доширак бэлэн хоолоо идэж байхад нь 8 см орчим урттай, том хүний эрхий хуруун чинээ, олон хөлтэй, хайрстай арзайсан амьтан гарч ирсэн байна. Үйл явдлын талаар гэрчүүд ингэж ярьж байна.
“Монгол шилтгээн” цощолборын харилцааны менежер Б.Батсүх: “Хамгаалагчийн хоолноос гарсан өтийг нь нэг хүн аваад явсан”
-Манай хаалгачийн идэх гэж байсан “Доширак” бэлэн хоолноос олон хөлтэй хорхой гарсан юм байна. Би ч хараагүй л дээ. Байхгүй байж байгаад сая л ирлээ. Түүнээс биш манай хоолноос тийм өт хорхой гараагүй. Манайхаас гарсан бол шинжилгээ энэ тэр хийлгээд бөөн асуудал болж байгаа. Хамгаалагчийн хоолноос гарсан өтийг нь нэг хүн аваад явсан гэсэн. Тэгээд л ийм яриа гаргасан байх. Энэ бол манай байгууллагын нэр төртэй холбоотой учраас ямар нэгэн байдлаар худлаа мэдээлэл тараасан байх юм бол бид хариуцлага тооцно.-Танайх бэлэн хоол зардаг юм уу. Яг хаанаас авсан юм бэ?-Манайд бэлэн хоол худалдаалдаггүй. Тэгэх ч шаардлагагүй. Манайх өөрсдөө ресторантай, тэндээ хоол хийгээд үйлчлүүлэгчдэдээ амт чанартай халуун хоолоор үйлчилдэг.
“Монгол шилтгээн” цогцолборын хаалгач С. Мөнх-Отгон: Хоолоо идэх гээд хутгатал арзайсан хөлтэй том хорхой гараад ирсэн
Таны идэж байсан Доширак бэлэн хоолноос хорхой гарсан юм уу?-Өчигдөр найзуудтайгаа хамт явж байгаад Ботаникийн наана Чулуун овооны тэнд байдаг “Сансар” бөөний худалдааны төвөөс нэлээд их зүйл худалдаж авсан. Тэгэхдээ хэд хэдэн доширак авсан юм. Тэгээд өнөө өглөө идэх гээд усаа хийгээд дэвтээтэл дотроос нь арзайсан хөлтэи том хорхой гараад ирсэн. Урьд өмнө нь харж байгаагүй том хорхой байна лээ.-Нэлээд олон ширхгийг авсан гэлээ. Хэдээс нь ийм хорхой гарсан юм бэ?-Минийхээс л гарсан. Эхлээд анзаараагүй л дээ. Хутгатал гэнэтхэн гараад ирсэн.Өчигдөр 4-5 цагийн үед худалдаж авсан.-Авсан дэлгүүртээ очиж, ийм зүйл зарж байгааг нь хэлсэн үү?-Үгүй ээ. Тийм завдал болоогүй, ажилтай болохоор. Энд амарсан нэг ах л мэргэжлийн хяналт, сониныхонд хэлнэ гээд аваад явсан.-Энэ мэдээллийн мөрөөр ямар нэг санал гомдол ирвэл чи баталж чадах уу?-Тэгэлгүй яахав. Өчигдөр найзуудтайгаа явж байгаад “Сансар” бөөний худалдааны төвөөс авсан. Тэд нар гэрчилнэ. Худалдаа хийсэн талон нь ч байгаа. Харин өглөө буцалсан ус хийгээд идэх гэтэл дотроос нь хорхой гараад ирснийг манай ажлынхан бүгд харсан. Тэд нар батална. Хамгийн гол нь манай ажлын хоолноос гарсан гээд буруу ойлгочих вий дээ. Үүнийг л их зөв ойлгуулж өгөөрэй.
Нэг дэлгүүрт сардаа 1000 ширхэг “Доширак” зарагддаг
“Монгол шилтгээн”-ээс гараад бид амьтантай доширак худалдаалсан “Сансар” бөөний худалдааны төвөөр орсон юм. Тус худалдааны төвийн нягтлан эмэгтэй худалдаалж байгаа “Доширак”-аа “I&R” компаниас болон “Нарантуул” захаас нэг бүрийг нь 580 төгрөгөөр бөөндөн авч, 600 төгрөгөөр борлуулдаг хэмээн ярилаа. Доширак тус дэлгүүрийн гүйлгээтэй бараануудын нэг бөгөөд сардаа 680-1000 ширхэг борлогддог гэнэ.
Үйлдвэрийн асуудлыг бид хариуцахгүй”
Энэхүү мэдээллийг тодруулж байх явцад манайд зарагдаж буй доширакууд Солонгосоос биш Хятадаас орж ирдэг гэсэн яриа чих дэлссэн юм. Үүнийг тодруулж Доширак бэлэн хоолыг оруулж ирдэг аж ахуйн нэгжүүдийн талаар тодрууллаа. Хэдэн жилийн өмнө “Дидо” компани Доширак бэлэн хоолыг оруулж ирдэг байсан ч, сүүлийн үед энэ бизнесийг “I&R” компани л дангаараа эзэмших болсон гэнэ. Мөн ганзагын наймаачид ОХУ-аас бага хэмжээгээр оруулж ирдэг аж. Бид тодруулга авахаар “I&R” бөөний төвийн 50151631 дугаартай утсанд холбогдсон ч төлбөрийн тооцоо хийгдээгүйн улмаас салгагдсан байна гэсэн хариуг өгсөн юм. Бид Хилийн цэргийн удирдах газрын урд байрлах “I&R” компанийн худалдааны төв дээр очлоо. Тэнд байсан ажилчдад учир явдлыг хэлж бараагаа хаанаас авдаг, урьд өмнө нь иймэрхүү зүйл гарч байсан эсэх талаар тодруулах гэсэн боловч, “Бид мэдэхгүй. Даргатай ярь” хэмээн 99119057 дугаарын утас өгөв. Харамсалтай нь дарга нь утсаа авсангүй. “Энэ үед ажилчид нь бид ч гэсэн холбогдож чаддаггүй юм. Тэгж байгаад өөрөө залгах байх” хэмээн хариулж байсан. Ингээд бидний эрэл мухардлаа. Сонин шилжих мөчид тус төвийн эрхлэгч Баасанцэцэг бидэнтэй холбогдон болсон явдлын талаар асуугаад “Үйлдвэрийн асуудлыг бид хариуцахгүй. Манайх Солонгосын “Корео якулт” компанитай албан ёсны гэрээтэй. Гэрээ байгуулахаасаа өмнө бид үйлдвэр дээр нь очиж үзсэн. Ямар ч тийм хорхой шавьж орох боломжгүй л гэж байсан даа. Наадах чинь ямар учиртайг мэдэхгүй байна. Доширакнаас гарсан нь үнэн юм байгаа биз дээ” гэж хэлээд утсаа тасалсан юм.Бид энэ талаар эргэн сурвалжлах болно. Ямартай ч Доширак бэлэн хоолноос гарсан үл танигдах амьтны талаар мэргэжлийн хяналтын газар, эрүүл мэндийн газар, улсын хорио цээрийн алба зэрэг томоохон төрийн байгууллагууд холбогдох арга хэмжээ авах байх гэж найдаж байна. Ер нь энэ баримтаас харахад битүү саван дотор байгаа хоол хүнсний аюулгүй байдал, чанарыг яаж таних вэ гэдэг хүндхэн асуудал гарч ирлээ. Импортоор орж ирж байгаа элдэв төрлийн бэлэн хоолнууд, ундаа, пиво, чихэр жимснүүд ер нь баталгаатай юу. Энэ асуултанд ард түмэн, хэрэглэгчид хэнээс хариулт нэхэх ёстой вэ?

бэлэн гоймон

Эх сурвалж: Bolod.mn

ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн хурлыг нээж УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үг
ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн хурлыг нээж УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үг
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.