Байгаль орчноо хамгаалах экологийн боловсролыг орон даяар ЕБС-аар дамжуулан хэрэгжүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 10 секунд
Байгаль орчноо хамгаалах экологийн боловсролыг орон даяар ЕБС-аар дамжуулан хэрэгжүүлнэ

Байгаль орчноо хамгаалах экологийн боловсролыг орон даяар ЕБС-аар дамжуулан хэрэгжүүлнэ

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Монгол улс дахь францын элчин сайд Сэбастиен сүрүнийг хүлээн авч уулзав

Уулзалтын эхэнд Францын Монгол Улс дахь элчин сайд Сэбастиен СҮРҮН Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлээд, Сэргээгдэх эрчим хүч, хог хаягдлын менежмент, байгаль орчныг хамгаалах олон талт хамтын ажиллагаа, хөрсний бохирдол зэрэг сэдвээр ярилцаж, санал солилцов.

1998 оноос хэрэгжиж эхэлсэн хөтөлбөрийн хүрээнд Францын “Тахь хамгаалах холбоо” ТББ, Монголын “Хомын талын тахь” ТББ хамтран 15000 га талбайг хамрах Хомын талд тахийн сүрэг нутагшуулах ажлын эхлэлийг тавьж байсан түүхтэй. Хомын талд тахь нутагшуулах ажлаас гадна, “Тахь хамгаалах холбоо” ТББ нь Францын Сэвэннийн Байгалийн цогцолборт газарт орших Кусс Мэжаны өндөр уулархаг нутагт тахь судлалын төв байгуулсан бөгөөд уг төв тахийг амьтны хүрээлэнгээс гаргаж онгон зэрлэг байгальд дасгаж, улмаар үр төлийг нь Монголд дахин нутагшуулах ажлыг явуулж ирсэн. Цаашид энэхүү хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэдгийг уулзалтын үеэр элчин сайд Сэбастиен СҮРҮН онцолж байв.

Түүнээс гадна Монгол Улсын Засгийн газар болон БОАЖЯ-наас сэргээгдэх эрчим хүч, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, байгаль хамгаалах талаар баримталж буй бодлогыг сонирхов.

БОАЖ-ын сайдбн зүгээс “Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлого, 2020 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг 2030 онд 30 хувьд хүргэх зорилтыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газраас ихээхэн ач холбогдол өгч байна. Энэхүү зорилтод хүрэхийн тулд салбар яам хичээл зүтгэл гарган ажиллаж байгааг дурдлаа.

Түүнээс гадна талууд аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр санал солилцлоо. Жил бүр Монгол Улсыг зорин ирдэг жуулчдын тооноос харахад Франц улсын жуулчид дээгүүрт эрэмбэлэгддэг. Тиймээс тус улсаас Монгол орныг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх олон талт боломжийг судалж , хэрэгжүүлэх бүрэн дүүрэн боломжтойг хоёр тал онцолж байв. Тухайлбал, агаарын тээврийн либералчлалыг бодит болгож, виз мэдүүлгийг хөнгөвчлөх зэрэг ажлуудыг шат дараатай хэрэгжүүлэх нь бодит үр дүнг илэрхийлнэ гэдгийг талууд дурдаад, өнөөдрийг хүртэл ажилттай явж ирсэн олон талт хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр талууд санал нэгдэв.

Уулзалтад БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа, Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам нар оролцов.

Хүмүүнлэгийн сургуулийн өргөтгөл зөвшөөрөлгүй
Хүмүүнлэгийн сургуулийн өргөтгөл зөвшөөрөлгүй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.