Туркийн засгийн газрын 2015 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 48 секунд
  Туркийн засгийн газрын 2015 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Туркийн засгийн газрын 2015 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

 

Сүүлийн үед олон Монгол залуусын мөрөөддөг зүйл нь дэлхийн хөгжилтэй орнуудад, өндөр чанарын боловсрол эзэмших. Гэсэн ч тэр  болгон санхүүгийн боломж нөхцөл нь бүрддэггүйн зэрэгцээ мэдлэг хомс байдгаас  энэхүү  мөрөөдөл  нь  талаар  өнгөрөх нь  олонтоо тохиолддог.  Гэхдээ тэрийг шийдэх арга бол өөрийн жоохон овсгоо самбаа, дээрээс нь хэлний мэдлэг байхад дэлхийн хаана ч сурах боломжууд нээлттэй байна.  Тиймээс  Монголын  Залуучуудын  Холбооны Гадаадад  харилцаанаас  Монгол залуучуудын оролцох  боломжтой ямар  Форум , сургалт, хөтөлбөрүүд зарлагдаж байгааг нээлттэй  мэдээлж байгаа билээ.

Энэ удаад Турк улсад тэтгэлэгтэйгээр бакалавр, магистр, докторын хөтөлбөрт хамруулах Бүгд Найрамдах Турк улсын засгийн газраас санхүүжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр зарлагдсан байна. Турк улсын ихэнх их дээд сургууль Турк хэл дээр сургалт явуулдаг бөгөөд зарим сургуулиудын, зарим хөтөлбөрт англи, франц, герман хэл дээр суралцах боломжтой. Ийм төрлийн хөтөлбөрт хамрагдахыг хүссэн оюутнууд тухайн хэлний түвшингээ батлах “хэлний сертификат”, шалгалтын хариутай байх ёстой аж. Гадаад хэл дээр сургалт явуулдаг сургуулиуд ихэнхдээ GRE, GMAT гэх мэт олон улсын шалгалтын оноог шаарддаг байна. Туркийн тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн оюутан тухайн хөтөлбөрт суралцах эрхээ олж авахын зэрэгцээ суралцах хугацаандаа тэтгэлэг авах боломжтой болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг 11322643; 96008378, МЗХ-ын төв байр, 207-ын А

Өнөөдрийн өрнө, дорнын зурхай
Өнөөдрийн өрнө, дорнын зурхай
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.