СХД-т цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбайн тохижилтын ажлыг эрчимжүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 13 секунд
СХД-т цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбайн тохижилтын ажлыг эрчимжүүлнэ

СХД-т цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбайн тохижилтын ажлыг эрчимжүүлнэ

Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2023.06.13/ болж өнгөрлөө. Зөвлөгөөнөөр дүүргийн удирдах ажилтнууд цаг үеийн нөхцөл байдал болон өмнөх зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаар тайлагнасан юм. Харин өнөөдрийн зөвлөгөөнөөр дараах үүрэг даалгавруудыг удирдлагуудад өглөө.

-Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлж, эхний хагас жилийн гүйцэтгэлийг хугацаанд нь тайлагнах.

-”Нийтийн тээврийн автобусны эцсийн болон дундын зогсоолууд”-ын хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангуулах, орчны тохижилт, өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хамтран арчлалт, тохижилтыг шилжүүлэх санал боловсруулж танилцуулах.

-Орчны тоосжилт, агаарыг чийгшүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, ногоон байгууламжийг тогтмол услах, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбайн тохижилтын ажлыг эрчимжүүлэх.

-Хөрөнгө оруулалт, тохижилт бүтээн байгуулалтын ажлуудаа бүх шатанд эрчимжүүлж ажиллах талаар тус тус үүрэг даалгалаа.

Нэг сарын хугацаанд 173 иргэн гар утсаа хулгайд алджээ
Нэг сарын хугацаанд 173 иргэн гар утсаа хулгайд алджээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.