МАН ҮХНӨ нэрээр Төрийн эрхийг гартаа хийхээр улайрч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 43 секунд
МАН ҮХНӨ нэрээр Төрийн эрхийг гартаа хийхээр улайрч байна

МАН ҮХНӨ нэрээр Төрийн эрхийг гартаа хийхээр улайрч байна

УИХ-ын нэр бүхий гурван гишүүнээс 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт буюу “Давхар дээл”-ний асуудлаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж байв. Цэцэд хандсан гурван гишүүний нэг нь өдгөө МАН-ын халаасанд байгаа Я.Доржханд. Өдгөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг уухайлан дэмжиж байгаа хүмүүс нь Ж.Батзандан, Б.Жаргалсайхан, А.Отгонбаатар гээд улс төрийн жижиг намуудын бүх дарга нар.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөдөр хийх ямар ч боломжгүй бөгөөд буруу гэдгийг хуульчид тайлбарлаж байна. Гэтэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг эсэргүүцэж байсан жижиг намын төлөөллүүд гэнэт дэмжих болсон нь хоёр шалтгаантай аж. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүдийн тоог нэмнэ хэмээн МАН-ынхан тэднийг мэхэлж байгаа хэрэг. Хоёрдугаарт, эрх мэдлийн хүрээнд хөрөнгө мөнгөний ч асуудал яригдаж байгааг эх сурвалж хэлсэн. Үнэн хэрэгтээ Үндсэн хуулиа өөрчлөхдөө хүрэхээр гишүүдийн тоог нэмэх ч үгүй, өөрсдийнхөө хүслийг хангачихаад тэднийг орхино. Ямар жижиг намуудын төлөөлөл УИХ-ын чуулганы хуралдаанд оролцох биш.

Тэд ийнхүү жижиг намуудыг халаасандаа хийчихээд ард түмний санал асуулга нэрээр тойрог тус бүртээ ажиллаад ирсэн. Ингэхдээ ард түмний дунд санал асуулга явуулсан жүжиг тавьж, асуудлыг хүчээр шийдэх гэж байна.

Үндсэн хуулийг өөрчилж болохгүй хэд хэдэн үндэслэл бий. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь “Журмын тухай хууль”-иар зохицуулагддаг. Тэгэхээр юуны өмнө “Ард нийтийн оролцоог хангах ёстой” ч энэ удаад хангаж чадаагүйг УИХ-ын олон гишүүд болон хуульчид хэлсэн. Нөгөө талаар олон нийтээс санал асуулга явуулна гэсэн хуулийн ямар ч заалт байхгүй. Мөн тус хуулийн 6.2-т “Хуулийн төсөлгүйгээр асуудлыг хэлэлцэж болохгүй” гэсэн заалт байгаа ч ямар ч төсөлгүйгээр чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. Эрх баригчид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг тайлбарлахдаа улсын хөгжил хэмээн ярьж байгаа. Тэр ч бүү хэл Улаанбаатар хотыг олон улсын жишигт нийцсэн хот болгох тухай Үндсэн хуульд тусгаж өгнө гэх мэт эндүү ташаа зүйл ярьж байгаа. Үнэн хэрэгтээ бол Үндсэн хууль бол хөгжлийн бодлого, баримт бичиг биш шүү дээ. Энэ мэтээр тархи угааж байна.

Нөгөө талаар эрх баригчид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр далимдуулан сонгуулийн тогтолцоог өөрчлөх юм. Тодотговол, сонгуулийн порпорцианаль тогтолцоо руу шилжүүлэх нь тэдний гол асуудал болсон. Энэ тогтолцоо руу шилжүүлсэнээр хүнийг бус нам дугуйлах болно. Тэгэхээр Төрийн эрх ард түмний гараас нам руу шилжинэ. Төрийн толгойд улс төрийн нам гарна гэсэн үг. Урьд өмнө сайн ч муу ч ард түмний гарт хагас дутуу байсан бол одоо шууд намын эрх мэдэлд очих болж байна. Тэд зөвхөн үүнийг л хүсэж байгаа.

Tumen.mn

ИРГЭДИЙГ 24 МЕТРИЙН ГҮНЭЭС ЭСЭН МЭНД ГАРГАЖЭЭ
ИРГЭДИЙГ 24 МЕТРИЙН ГҮНЭЭС ЭСЭН МЭНД ГАРГАЖЭЭ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.