Н.Алтанхуяг АН-аас гарч шинэ нам "төрүүлнэ" гэнэ.
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 15 секунд
Н.Алтанхуяг АН-аас гарч шинэ нам “төрүүлнэ“ гэнэ.

Н.Алтанхуяг АН-аас гарч шинэ нам “төрүүлнэ“ гэнэ.

Засгаа огцруулна, нураана гэж гүйсээр байгаад төрийн байдал тогтворгүй болж эхэллээ. Одоогийн байдлаар хэд хэдэн шинэ  нам "мэндлээд" байна. Харин ойрын өдрүүдэд дахин нэг нам шинэ бий болж магадгүй гэх шум тарлаа.

Энэ нам нь Н.Алтанхуягийн нам байх гэнэ. Сүүлийн үед нам дотроо гадуурхагдах болсон Н.Алтанхуяг тэргүүтэй улстөрчид шинэ нам "төрүүлэх" гэж байна гэх мэдээлэл хэвлэлийн хуудсаар хөвөрч байна. Тодруулбал, “Н.Алтанхуяг дээд шүүх өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт нэгэн шинэ намыг бүртгэжээ. Тэр нь Бүтээн байгуулалтын нам нэртэй юм байна. Тус нам УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин, Л.Болд, Ц.Оюунгэрэл нараас гадна, АН-ын гишүүдээс бүрджээ. Бүтээн байгуулалтын намыг бүртгэсэн талаарх мэдээл­лийг одоогоор ихэд нууцалж байгаа” гэж гарчээ.

Харин энэ талаар АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяраас тодруулахад “Тийм юм байхгүй. Н.Алтанхуяг гишүүн нам байгуулаагүй” гэсэн хариултыг өгсөн юм.

Г.Лхагва

Монголд хамгийн олон буюу 81 орон сууц  эзэмшдэг хүн нэг байна
Монголд хамгийн олон буюу 81 орон сууц эзэмшдэг хүн нэг байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.