Хотын орлогч Б.Одсүрэн төгсөх ангийн сурагчдад зөвлөгөө өгчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 41 секунд
Хотын орлогч Б.Одсүрэн төгсөх ангийн сурагчдад зөвлөгөө өгчээ

Хотын орлогч Б.Одсүрэн төгсөх ангийн сурагчдад зөвлөгөө өгчээ

Энэ жилийн хувьд коронавирусын халдвараас шалтгаалан ахлах ангийн төгсөгчдийн хувьд хоёр жил гаруй хугацаанд цахимаар хичээлээ үзсэн ихэд онцлог жил болж байгаа. ЭЕШ өгөх сурагчид ирэх долдугаар сарын 1-4-ний хооронд зохион байгуулахаар болсон. Ингэхдээ 18 нас хүрсэн сурагчдыг дархлаажуулалтад хамруулах бөгөөд 18 хүрээгүй хүүхдүүдийг хэрхэх эсэх боломжийг судалж байгаа юм. Мөн коронавирусын халдвар авсан сурагчдад тусгай өрөө бэлдсэн бөгөөд шалгалтын үеэр халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж ажиллана гэж БШУЯ-наас мэдээлсэн.

Ийнхүү сар гаруй хугацааны дараа төгсөх гэж байгаа төгсөх ангийн хүүхдүүдэд Нийслэлийн орлогч дарга Б.Одсүрэн Глобал чадамжийг хэрхэн эзэмших талаар зөвлөв.

Тэрээр Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн орлогч бөгөөд Техникийн Их сургуулийн харьяа Компьютер, техник менежементийн сургууль, Удирдлагын академи /магистр/, Москвагийн Их Сургуулийг /докторант/ төгссөн юм.

Түүний зөвлөснөөр “Ирээдүйн ажиллах хүчний гол эзэд болох төгсөх ангийн дүү нар маань биднээс илүү томоохон сорилтуудтай тулгарах төлөвтэй байна. Үүнээс дурдвал,

- Ажиллах хүчинд тавигдах шаардлага

- Зөвхөн хүнтэй биш, автоматчилалтай өрсөлдөх

- Олон улсын боловсон хүчинтэй өрсөлдөх

- Байнгын өөрчлөлттэй, огцом хурдтай нийгэм орж байгаа юм.

Олон улсын Глобал Савви байгууллага нь залуу үеийг 21-р зууны хариуцлагатай дэлхийн иргэн бэлтгэх зорилготой байгууллага юм. Энэ байгууллага нь дэлхийн иргэний заавал зохистой эзэмших “Глобал чадамж”-ийг боловсруулж гаргасан бөгөөд олон улсад сурган хүмүүжүүлэгч, багш, сургууль, нийгэмлэгүүдтэй хамтарч дунд болон ахлах сургуулийн хүүхдүүдэд олон шатны төсөл хэрэгжүүлдэг.

Глобал чадамж нь зөв хандлага ба үнэт зүйлс, чадвар, зан төлөвөөс бүрдэнэ, үүнд:

Хувь хүний чадамж:

- Бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх

- Өөрийгөө үнэлэх

- Иргэнших

Хүмүүс хоорондын харилцааны чадамж:

- Аливааг олон талаас нь харах

- Харилцааны хандлага

- Бусдыг бодох

Сэтгэх чадамж:

- Мэдээлэл, харилцааны технологийн хэл

- Хурдтай сэтгэн бодох

- Оновчтой хөрвүүлэх

Хандлага ба үнэт зүйлс:

- Шинэ боломж, санаа гаргах, сэтгэх аргачлалд нээлттэй хандах

- Бусадтай харилцах

- Өөрийн болон бусад соёлын талаар мэдэх

- Мэдрэмжтэй байх

- Ялгаатай байдлыг хүндлэх

- Өөр өөр харах өнцгүүдийг үнэлэх

- Амьдралын утга учрыг эргэцүүлэх

- Таамаглал дэвшүүлэх

- Дасан зохицох

- Бусдын оронд өөрийгөө тавьж ойлгох

- Даруу төлөв байдлаар хандах

Дэлхий дахины энх тайван, нэгдмэл байдал нь ирээдүйн боловсон хүчинд томоохон давуу талуудыг бий болгож байна. Ингэснээр бидний ирээдүй болсон хүүхдүүд маань хэмжээлшгүй их боломжийг хүлээн авах ч, түүнтэй тэнцүү шаардлага, сорилтуудтай тулгарах юм. Глобал чадамжийг ажиллах хүчинд шилжихээс өмнө эзэмшсэнээр өөртөө олон төрлийн карьерийн зам нээж өгөх, ажлын байранд хурдтай өсөн дэвших, олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн болох, санхүүгийн аюулаас өөрийгөө хамгаалах зэрэг давуу талтай юм” гэж зөвлөлөө.

Tumen.mn

Дуучин А.Түмэн-Өлзий нярайлж, удам залгах хүүтэй болжээ
Дуучин А.Түмэн-Өлзий нярайлж, удам залгах хүүтэй болжээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.