Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин гар бууны төрөлд Улсын аварга болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 6 секунд
Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин гар бууны төрөлд Улсын аварга болжээ

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин гар бууны төрөлд Улсын аварга болжээ

2021 оны гар бууны төрлийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Есдүгээр сарын 4-5-ны хооронд боллоо. Тус тэмцээнд Монголын практик буудлагын холбооны гар бууны эрх бүхий 24 тамирчин хоёр өдрийн турш, нийт 12 дасгал гүйцэтгэж гурван ангиллаар өрсөлдсөнөөс опен ангилалд спортын мастер Х.Тэмүүжин улсын аварга болжээ. Хоёр болон гуравдугаар байранд Г.Очир, О.Чулуунбилэг нар орсон байна. Харин продакшн ангилалд спортын дэд мастер Н.Гантулга, О.Энхболд, спортын мастер А.Лхамсүрэн нар шалгарчээ.

Мөн стандарт ангилалд спортын мастер Ц.Адилтулга, Г.Баярмагнай болон спортын дэд мастер Б.Соронзонболд эхний гурван байрыг эзэлсэн байна. Сонирхуулахад, 2013 оноос хойш тасралтгүй явагдаж ирсэн тус УАШТ цар тахлын улмаас өнгөрсөн жил зохион байгуулагдаагүй бөгөөд энэ удаад задгай талбайд, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн явагджээ.

Цасан дундах халуухан охид /Фото/
Цасан дундах халуухан охид /Фото/
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.