Манай улс “баян ходоод”-ын тавд жагсчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 58 секунд
Манай улс “баян ходоод”-ын тавд жагсчээ

Манай улс “баян ходоод”-ын тавд жагсчээ

Швейцарийн IMB судалгааны байгууллагаас олон улсын өрсөлдөх чадварын жагсаалтыг шинэчлэн гаргажээ. Өндөр хөгжилтэй болон хөгжиж буй 61 орныг хамруулсан уг судалгаанд манай улсыг анх удаа багтаасан байна. Өрсөлдөх чадварын судалгааны үнэлгээг 0-100 оноогоор тооцдог бөгөөд АНУ дээд үзүүлэлттэй гарчээ. Түүний дараа Хонконг, Сингапур,Швейцарь,Канад улсууд жагсаалтын эхний тавд орсон байна. Харин манай улс Хорват, Аргентин, Украйн, Венесуэлийн өмнө 47,0 оноогоор 57 дугаар байрт жагсчээ. Дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадварын индекс жагсаалтыг 1979 онд анх гаргаж байв. Ард иргэдийн амьдралын төвшин, үүнд төр засгаас явуулж байгаа бодлого шийдвэрийн нөлөө, үйлдвэрлэл үйлчилгээний чанар, цар хүрээ зэргийг харгалзаж дээрх жагсаалтыг гаргаж иржээ.

 
 

 

ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу
ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.