“Төөрөг нь хазайсан” эмнэлэгийн барилгад ажлын хэсэг томилогдов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 43 секунд
 “Төөрөг нь хазайсан” эмнэлэгийн барилгад ажлын хэсэг томилогдов

“Төөрөг нь хазайсан” эмнэлэгийн барилгад ажлын хэсэг томилогдов

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн улайрч зүтгэсээр байгаад төрийн байгууллагын оффис болгож ашиглахаар болсон шинээр баригдаж буй эмнэлэгийн байрыг буцааж эмнэлэг хэвээр үлдээх нь зүйтэй гэж УИХ, Засгийн газрын гишүүдийн нэлээд хэсэг нь хэлж байгаа. Саяхан Засгийн газрын шинэ бүтэц, бүрэлдэхүүнийг томилох асуудлыг хэлэлцэх үеэр ч энэ тухай ярьж, захисан гишүүд цөөнгүй.  Зарим нь шинэхэн сайд Д.Дорлигжавт хандан “Танаас бид эмнэлэгийг эмнэлэг чигээр нь ашиглахыг гуйж байна” гэж байлаа. Төрийн тусгай албан хаагчдад зориулалттайгаар ашиглаж байсан хуучин эмнэлэгийн байр нь чанарын шаардлага хангахгүй болсон тул хоёр, гурван жилийн өмнөөс төрийн ордны баруун талд шинэ байр барьж эхэлсэн юм. Шинээр эмнэлэгийн байр барьж эхлэхдээ оношлогооны орчин үеийн өндөр хүчин чадалтай аппаратыг технологийн дагуу суурилуулсан байлаа. Гэвч Х.Тэмүүжингийн шийдвэрээр оффисын  зориулалтаар байрны зохион байгуулалтыг өөрчлөх явцад тэрхүү аппарат нь эвдэрч ашиглах боломжгүй болжээ. Энэ бол хэний ч харамсмаар гарз  хохирол. Иймээс УИХ-ын гишүүн Г.Баярсайханаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдрөөс уг байрыг биечлэн үзэж  шалган зохих дүгнэлтийг  гаргахаар болжээ.  Х.Тэмүүжингийн шийдвэрээс үүсэлтэй “төөрөг нь хазайсан” эмнэлэгийн барилгыг эмнэлэг хэвээр нь үлдээхэд тэдний  дүгнэлт чухал ажээ.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Ерөнхийлөгч 3 сая дахь иргэнд мэндчилгээ дэвшүүллээ
Ерөнхийлөгч 3 сая дахь иргэнд мэндчилгээ дэвшүүллээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.