ХУУЛЬ БУСААР ХИЛ ДАВУУЛАХ ИДЛЭГ ШОНХОРЫН ЭМГЭНЭЛ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 27 секунд
ХУУЛЬ БУСААР ХИЛ ДАВУУЛАХ ИДЛЭГ ШОНХОРЫН ЭМГЭНЭЛ

ХУУЛЬ БУСААР ХИЛ ДАВУУЛАХ ИДЛЭГ ШОНХОРЫН ЭМГЭНЭЛ

   Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Эрүүгийн цагдаагийн газрын алба хаагчид иргэдийн өгсөн мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт амьдардаг катар иргэний гэрт хийсэн нэгжлэгээр 61 идлэг шонхор байсныг илрүүлжээ.  

Тус Катар иргэн Монгол эхнэртэй, манайд амьдраад багагүй хугацаа өнгөрч байгаа гэнэ. Түүнд 35 идлэг шонхор барьж, Катар руу гаргах зөвшөөрлийг БОАЖЯ-аас өгсөн  байна.

Мэргэжлийн хяналтынхан шалгалт хийхэд 15 шонхорыг аль хэдийн хил давуулсан байсан гэнэ. 

Хамгийн ноцтой нь зөвшөөрөлтэй 35 шонхороос гадна, хил давуулах зөвшөөрөл олгоогүй  31 шонхорыг хууль бусаар тэжээж хил давуулахаар зэхэж байсан нь ийнхүү илэрчээ. Катар залуугийн гэрт нас бие гүйцсэн 61 шонхор байсан  бөгөөд 20 шонхор нь хар хүрэн, 41 нь шаргал зүстэй аж. 

Тус хэргийг одоогоор эрүүгийн цагдаагийн газрынхан шалгаж байгаа. Шалгалтын дараа катар иргэдэд эрүү үүсгэх эсэх нь тодорхой болох байх. Хэрэв эрүү үүсгэхгүй бол байгаль орчны улсын байцаагч нар хууль бусаар шонхор барьсан иргэдэд хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ аваад шувуудыг байгальд нь буцааж тавина гэжээ.

times.mn

Оросын хөтлөгч С.Батцэцэгийн нэрийг хэлэх гэж үйлээ үзэв
Оросын хөтлөгч С.Батцэцэгийн нэрийг хэлэх гэж үйлээ үзэв
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.