СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 16 секунд
СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

Баян-Өлгий аймгийн Ногоонуур суманд Тарваган тахлын болзошгүй тохиолдол бүртгэгдэж нэг гэр бүлийн 2 хүн нас барлаа. Одоогоор мэдэгдэж байгаагаар эдгээр хүмүүс тарваганы түүхий хүн мах, бөөр идсэн байна.
Тус аймгийн төвд хөл хорио тогтоож, Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисс, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн мэргэжлийн баг газар дээр нь ажиллаж, тандалт судалгаа хийж байна.
Иймээс ард иргэд Та бүхэнд дараах сэрэмжлүүлэгийг хүргэж байна.

  • Тарвага агнахгүй байх;
  • Тарваганы гаралтай түүхий эдийг худалдан авахгүй байх;
  • Үхсэн болон хөдөлгөөн нь удааширсан тарваганд хүрэхгүй байх;
  • Тарваганы түүхий эд, махыг, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх;
  • Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахгүй байх;
  • Тарваган тахлын дархлаажуулалтад хамрагдах;
  • Гэрийн тэжээвэр нохойг байнга уяатай байлгах;
  • Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл ЗӨСҮТ-ийн 70282853, ХӨСҮТ-ийн 100 дугаарын утсанд яаралтай мэдэгдэнэ үү.
  •  
Харцага Т.Өсөх-Ирээдүйн нууц авьяас илрэв
Харцага Т.Өсөх-Ирээдүйн нууц авьяас илрэв
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.