“Хамтдаа-2” супер шоу ТВ8 телевизийн дэлгэцнээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 2 секунд
“Хамтдаа-2” супер шоу ТВ8 телевизийн дэлгэцнээ

“Хамтдаа-2” супер шоу ТВ8 телевизийн дэлгэцнээ

2013 онд ТВ8 телевизийн уран бүтээлчид "Хамтдаа" төслийг эхлүүлэн хошин урлагийн шилдэг уран бүтээлчдийн оролцсон "Хамтдаа-1" шоу нэвтрүүлгийг тун амжилттай зохион байгуулсан билээ. 

Энэ удаад нийтийн дууны 16 шилдэг уран бүтээлчдийн хурд хүч, авъяас чадвар, авхаалж самбааг сорьсон "Хамтдаа-2" шоу нэвтрүүлгийг үзэгчиддээ өргөн барих гэж байна.

Үзэгч сонсогчдын дууг нь сонсох дуртай уран бүтээлчид нэвтрүүлгийн багийнхны зүгээс өгч байгаа тэсвэр тэвчээр, ур ухаан, эв дүй шаардсан даалгаваруудыг хэрхэн гүйцэтгэхийг "Хамтдаа-2" шоу нэвтрүүлгээс хүлээн авч үзээрэй.

Тэд галан дунд, усны ёроолд, агаар дээр таны санаанд оромгүй олон даалгаварыг гүйцэтгэнэ. Нэвтрүүлгийн оролцогчид хамтдаа нэгэн зорилгийн доор нэгдлээ. "Хамтдаа-2" шоу нэвтрүүлэг 10-р сарын 20-ноос эхлэн өдөр бүр ТВ8 телевизийн дэлгэцнээ...

 

Тэсэлгээнээс болж айлуудын байшинд цууралт өгчээ
Тэсэлгээнээс болж айлуудын байшинд цууралт өгчээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.