Ажлын хэсэг ЗГ-ийн гишүүдэд хүсэлт илгээлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 43 секунд
Ажлын хэсэг ЗГ-ийн гишүүдэд хүсэлт илгээлээ

Ажлын хэсэг ЗГ-ийн гишүүдэд хүсэлт илгээлээ

ajliinhezegМонгол Улсын Их Хурлын даргын 2015 оны 101 дүгээр захирамжаар байгуулагдсан“Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Таван толгойн ордыг хөгжүүлэхтэй холбоотой хөрөнгө оруулалтын гэрээ болон хавсралт гэрээнүүдийг Монгол Улсын Их Хурлаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд Тавантолгойн ордыг ашиглах Хамтын ажиллагааны гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ, Төмөр замын концессын гэрээтэй холбоотой асуудлаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн санал, мөн Балгасны улаан нуурын усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахтай холбоотой асуудлаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын байр суурийг сонсох санал дэвшүүлж, эдгээр асуудалтай холбогдох саналаа ажлын хэсэгт ирүүлэх хүсэлтийг Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Р.Жигжид, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нарт хүргүүллээ.

Түүнчлэн Таван толгойн ордыг ашиглахтай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн Засгийн газрын 2014 оны 268 дугаар тогтоолыг хэлэлцсэн талаарх Засгийн газрын хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл, тогтоолын төсөлтэй холбоотой асуудлаар яамдаас өгсөн санал зэрэг материалууд, тогтоолын хувийн хэрэгтэй танилцах хүсэлтийг Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд С. Баярцогтод хүргүүлээд байна.

Ажлын хэсэг

Архангайн АН шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг байна
Архангайн АН шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.