“Нэг хот-нэг стандарт”-365 хоногт
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 3 секунд
“Нэг хот-нэг стандарт”-365 хоногт

“Нэг хот-нэг стандарт”-365 хоногт

Улаанбаатар хот 2020 оныг “Нэг хот-нэг стандарт” зорилтот жил болгон зарласан. Эргэн санахад бид өмнө нь хотын стандарт гэх ойлголтыг төдийлөн мэддэггүй байж. Харин өнгөрсөн нэг жилийн хугацаанд хотын стандарт гэх үг та бидэнд бишгүй их сонсогдох болсон. Үүнийгээ дагаад стандарттай хотыг бий болгох нь иргэн бидний амьдралд хэрхэн нөлөө үзүүлж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд хамгийн чухал гэдгийг ойлгож эхэлсэн.

Гэхдээ өнгөрсөн хугацаанд нийслэл хот маань стандартгүй байсан гэж ойлгож бас болохгүй. Тухайлбал, Монгол Улсад 6390 гаруй стандарт барилга, хот байгуулалтын салбарт хүчин төгөлдөр мөрдөгддөг. Ийм тооны стандарт мөрдөгдөж байгаа хэдий ч бодит байдал дээр стандартгүй юм шиг явж ирсэн. Үүний том алдаа нь стандартыг хэрэгжүүлэх удирдамж, арга зүйн баримт бичиггүй байсан. Харин хотын стандартыг жинхэнэ утгаар нь дагаж мөрдүүлэх баримт бичгийг “Нэг хот-нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд хийжээ. Тодруулбал, 22 НЭР ТӨРЛИЙН 97 БАРИМТ БИЧГИЙГ боловсруулах аж.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу стандартын арга зүйн 14 баримт бичгийг 534 бүтээн байгуулалтын ажилд стандартыг мөрдүүлэн ажиллажээ. Явган хүний зам талбайн төлөвлөлт, барилга, замын ажил гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах, хашаа, хайс, хашлагад тавигдах шаардлага, хүүхдийн тоглоомын талбайн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд тавигдах шаардлага, тээврийн хэрэгслийн ил зогсоолыг төлөвлөх, нийтийн эзэмшлийн эд хөрөнгөд тавигдах шаардлага гэх мэтчилэн 22 төрлийн баримт бичгүүд хэрэгжиж байгаа гэж ойлгож болно.  

Хотын стандартын баримт бичгийн тогтолцоог бий болгосноор энэ нэг жилийн хугацаанд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг хангасан барилга, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээг олон улсын чанар стандартад нийцүүлэн барих, бүх төрлийн хөрөнгө оруулалтын ажлыг үр дүнтэйгээр зохион байгуулж, үр ашгийг нь дээшлүүлэх боломж бүрдэв.

“НЭГ ХОТ-НЭГ СТАНДАРТ” зорилтот жилийн хүрээнд “Хашаа” арга хэмжээг зохион байгуулж, барилгын хашааны стандартыг дагаж мөрдүүлжээ. Өнгөрсөн тавдугаар сарын 15-наас долоодугаар сарын 1 хүртэл “Хашаа” арга хэмжээг хэрэгжүүлэх үед  барилгын хашааны стандартын норм дүрмийг хангаж ажиллахгүй 446 газар үйл ажиллагаагаа явуулж байсан зөрчил илэрсэн байна. Барилгын стандартыг дагаж мөрдөөгүйгээс болж явган болон автомашинтай зорчигчид амиа насаараа хохирсон тохиолдол гарч байсныг та бүхэн санаж байгаа байх. Тэнгис кино театрын дэргэдүүр явж байсан залуугийн дээрээс төмөр унаж амь насыг нь хохироосон. Энэ бол барилгын аюулгүй байдал, стандартыг хангаж ажиллаагүйн хамгийн том жишээ. Хэрэв стандартыг дагаж мөрдүүлж чадсан бол иргэд айх айдасгүйгээр баригдаж буй барилгын хажуугаар өнгөрөх юм шүү дээ. Өглөө 08:00 цагаас оройн 21:00 цагийн хооронд зөвхөн нэг барилгын хашааны гадна талаар явж буй иргэдийг тоолж үзэхэд өдөрт 6400 хүн явж өнгөрдөг гэсэн мэргэжлийн байгууллагын судалгаа бий. Үүнээс харахад барилгын норм стандартыг хатуу чанд дагаж мөрдөх нь хэчнээн иргэний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах вэ гэдэг нь ойлгомжтой. Иймд аюулгүй байдлыг хангах, стандартын бичиг баримтыг хангуулахаар 376 байршилд хашааг солиулж, стандартыг мөрдүүлж ажиллажээ. Эдгээр ажлууд цаашид ч үргэлжилнэ.

Нэг үгээр хэлбэл, “Нэг хот-нэг стандарт” зорилтот жил 365 хоногт дуусгавар болсон ч хотын стандарт, түүний баримт бичгүүд цаашид ч гарна, баримт бичгүүдийг иргэн, аж ахуйн нэгж, төр, хувийн хэвшил гээд бүхий л салбарт дагаж мөрдөх л болно. Цаасан дээр л хэрэгждэг стандарт бидэнд байж болохгүй. Харин бодит ажил болж, иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн тийм стандартыг бид хэрэгжүүлэх нь юунаас ч илүү чухал юм. Эдгээр ажлыг ХОТЫН СТАНДАРТ, ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЯНАЛТ ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР хэрэгжүүлдэг.

УИХ-ын гишүүдийн учир битүүлэг үхлүүд
УИХ-ын гишүүдийн учир битүүлэг үхлүүд
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.