Шилэн Цогоо буюу иргэн Б.Цогтгэрэл "Эхэн үеэ бодвол шилэн данс, тендер цэгцэрсэн байна. Гэхдээ л сайд, дарга, захирлуудыг хянаж байгаа шүү." хэмээн цахим хуудастаа нийтэлж, мэдэгдээд байв.
Өчигдөр түүнд хандаж дархлаажуулалтад ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үдийн хоолны талаар гомдол олноор иржээ. Гомдлын мөрөөр Эрүүл мэндийн яамны шилэн дансыг ухаж үзтэл дансаа хөтлөөгүй хоёр сар болсонд эгдүүцэж, Эрүүл мэндийн сайд С.Энхболдод хууль сануулж, хугацаатай үүрэг өгөхөд хүрчээ.