Налайх, Улайстайн чиглэл дэх дэд станцад гал гарч, хот бараг тэр чигээрээ цахилгаангүй өнжив
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 19 секунд
Налайх, Улайстайн чиглэл дэх дэд станцад гал гарч, хот бараг тэр чигээрээ цахилгаангүй өнжив

Налайх, Улайстайн чиглэл дэх дэд станцад гал гарч, хот бараг тэр чигээрээ цахилгаангүй өнжив

Өчигдөр өглөө нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд цахилгаан тасрав. Бараг бүхэл өдрийн туршайлууд цахилгаангүй өнжлөө. Баянзүрх дүүргийн нутаг буюу Улайстай, Налайхын чиглэлийн замын уулзвар дахь дэд станцад  гал гарчээ. Уг дэд станц нь хотын ундны усны хамгаалалтын бүс дотор байрладаг  байна.  Мэргэжлийн  хүмүүс  “Богино  долгионы  савалтаас  үүссэн  гэмтэл”  хэмээн тайлбарлаж байлаа. Энэхүү олслын улмаас 2.3.4 дүгээр цахилгаан станц бүрэн зогссон байна. Уг нь бүхэлдээ  500  мегаваттын  ачаалалттай  ажиллаж  байжээ.   Улсын  онцгой  комисс,  эрчим  хүчний удирдлагууд энэ үеэр шуурхай ажиллаж  ОХУ-аас авч байсан 50 мегаваттын эрим хүчийг 200 хүртэлөгсөх арга хэмжээ авчээ. Ингээд өчигдөр 16 цагийн орчимд зарим дүүргийн айлуудын түрүүч нь цахилгаанаар хангагдав. Эрчим хүчний яамныхан үүссэн нөхцөл байдал бодит дүгнэлт хийж, Дэд станцад чухам юунаас  болж гал гарсныг нарийвчлан тогтоон,  цаашид эрчим хүчний доголдлыг арилгах ажлыг зохион байгуулах ажээ.  

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

В.Байгал: Коронавирусийн эсрэг вакцин хүүхдүүдийг халдвар, хүндрэл, эндэгдлээс 90-95% хамгаалж байна гэсэн үр дүн гарсан
В.Байгал: Коронавирусийн эсрэг вакцин хүүхдүүдийг халдвар, хүндрэл, эндэгдлээс 90-95% хамгаалж байна гэсэн үр дүн гарсан
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.