ШҮҮХ ЗАСАГЛАЛ ХҮЧТЭЙ ЮУ, “АЖНАЙ” Д.БАТ-ЭРДЭНЭ ХҮЧТЭЙ ЮУ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 39 секунд
ШҮҮХ ЗАСАГЛАЛ ХҮЧТЭЙ ЮУ, “АЖНАЙ” Д.БАТ-ЭРДЭНЭ ХҮЧТЭЙ ЮУ

ШҮҮХ ЗАСАГЛАЛ ХҮЧТЭЙ ЮУ, “АЖНАЙ” Д.БАТ-ЭРДЭНЭ ХҮЧТЭЙ ЮУ

“Ажнай” Д.Бат-Эрдэнэ ч аргагүй том хөрөнгөтөн гэдэгтэй хэн ч маргагүй бөгөөд түүнийгээ алхам тутамдаа батлах юм. “Баян хүн гурван төрд нүүртэй” гэсэн эртний үг өдгөө ч үнэ цэнээ хадгалсаар байгааг түүний өдүүлсэн гэмт хэргээс харж болно. АТГ-аас нүүрсний хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүдийн нэрсийг зарлахад нүүрсний хэрэгт хамгийн холбоотой байж болох, баримт нь нэгэнт ил болсон “Ажнай” Д.Бат-Эрдэнэ сугарч үлдээд Эрүүгийн цагдаагийн газарт хэрэг нь шилжсэн гэх мэдээлэл өгсөн. Эх сурвалжийн хэлж байгаагаас харахад тэрбээр Эрүүгийн цагдаагийн газарт хэргээ хурдан шилжүүлж, дарж авах гэсэн зохион байгууллаттай ажиллагаа явуулсан байж болзошгүй гэх хардлага бий.

Үүгээр ч зогсохгүй Хаврын чуулганаар зарим хуульд өөрчлөлт оруулах хэмжээнд нөлөөлж байгаа гэх баттай бус ч эх сурвалжийн мэдээлэл байна. Хардлага ч байж болно. Хэрэв энэ үнэн бол үүний цаана хэдэн арван тэрбумаар хэмжигдэх мөнгөн дүн яригдана гэхээр аргагүй бяртай хөрөнгөтөн юм. Сүүлийн 20 гаруй жил “жижиг” хэмээх томоохон орд газрын 49 хувийг эзэмшиж байгаа хүнд мөнгөний тоо хэмжээ бол юу ч биш. Гагцхүү УИХ-ын гишүүний “бүрэн эрх” хэмээх хамгаалалт л хэрэгтэй.

Уг нь түүний хулгайн хэргийг анх УИХ-ын гишүүн асан Л.Энхболд гарган асуудал болгож байсан. Үүнээс хойш шалгасан шалгаагүй дунд явж байсан хэрэг Засгийн газраас өрнүүлсэн “Нүүрсний хулгайчдыг илрүүлэх аян”-ны хүрээнд нэлээд ил гарч, эцэсэтээ АТГ-т удаашрах төлөвтэй болсон учраас ийнхүү өөрийнхөө хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байж болзошгүйг дурдсан. Магадгүй юм. Хэргийн процесс ч асар хурдтай явж байгаагаас үзэхэд хардлага төрнө.

Ямартай ч Монголын төр, шүүх засаглал “Ажнай” корпорацийн мэдэлд байна уу, ард түмний мэдэлд байна уу гэдгийг удахгүй харах л үлдлээ. Шуудхан хэлэхэд Монголын төр, шүүх засаглал хүчтэй юу, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ хүчтэй юу гэдгийг ард түмэн нйитээрээ харах өдөр ирнэ.

Tumen.mn

Юун цэцэрлэгт хүрээлэн, хар зах юм биш үү
Юун цэцэрлэгт хүрээлэн, хар зах юм биш үү
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.