“Шалгалтынхаа дүнг өөрчил” гэж дарамталжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 19 секунд
“Шалгалтынхаа дүнг өөрчил” гэж дарамталжээ

“Шалгалтынхаа дүнг өөрчил” гэж дарамталжээ

Төрийн өмчийн хорооны ажилтнууд бусдын дарамтанд дор ажиллах болжээ. Энэ тун таагүй мэдээ. Тус хорооноос төлөвлөгөөний дагуу харъяа үйлдвэр аж ахуйн газрууддаа шалгалт хийдэг. Гэвч шалгалтаар илэрсэн зөрчлөө нуун дарагдуулахыг тулд тухайн  компанийн эзэд нь ТӨХ-ны шалгагч нарыг элдвээр дарамталдаг юм байна. Ийм явдал саяхан “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК дээр  гарчээ. Гүйцэтгэх захирал Ж.Равдандорж нь ТӨХ-ны төрийн өмчийн хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтэн С.Энхзориг нарын шалгалтын баримтыг  үл зөвшөөрч, өөдөөс нь элдэв хэрүүл, хараал тавьжээ. Шалгалтаар Ж.Равдандоржийн хариуцлагагүй үйлдлээс болж  худалдан авалттай холбоотой 9.4 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байв. Мөн энэ компани нь  2012 онд зардлын төлөвлөгөөг 412 сая төгрөгөөр, 2013 онд 800 гаруй сая төгрөгөөр тус тус хэтрүүлжээ.  Эдгээрээс гадна Ж.Равдандоржийн өөр бас бус олон зөрчил ил болсон байна.  Гэтэл Ж.Равдандорж нь “Та нар шалгалтынхаа дүнг өөрчил” гэж шахаж байжээ.

Б.Баяр 

Эх сурвалж:  Tumen.mn

 Оргодол Б.Амарбаясгаланг баривчилжээ
Оргодол Б.Амарбаясгаланг баривчилжээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.