“АСЕМ-д зориулж” ан хийх зөвшөөрөл олгохоор боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 34 секунд
“АСЕМ-д зориулж” ан хийх зөвшөөрөл олгохоор боллоо

“АСЕМ-д зориулж” ан хийх зөвшөөрөл олгохоор боллоо

 

Ази-Европын уулзалт /АСЕМ/-ын хүрээнд Монгол Улсад нийтдээ 9 уулзалт болохоос хамгийн том буюу 53 орны Төр, засгийн тэргүүн нарын уулзалт наадмын дараах өдрүүдэд Монгол Улсад болно. Энэхүү дээд хэмжээний уулзалт болсноор АСЕМ өндөрлөх бөгөөд Монгол Улс энэ уулзалтад бүхнээ зориулж, байдгаа шавхаж байгаа билээ. Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам энэ сарын 27-ноос 7 сарын 20-ны хооронд ан агнуур хийх тусгай зөвшөөрөл олгохоор болжээ. Энэ шийдвэр АСЕМ угтсан ажил болох нь илт мэдрэгдэж байна. Ангийн улирал эхлээгүй, үржил тээлтийн хугацаа дуусаагүй байхад анх удаа ан агнуур хийх зөвшөөрөл олгох гэж байгаа нь гаднын зочид төлөөлөгчдийг зугаацуулах гэсэн цаад зорилготой бололтой.

Хавар ичээнээсээ гарч үржилд орж өдгөө үр төлөө тээж буй амьтдыг намар үр төлөө гаргатал нь агнахыг хориглодог олон улсын жишгээр Монгол Улс ч мөн адил энэ хугацаанд ан хийхийг хориглож, тусгай зөвшөөрөл олгодоггүй. Харин АСЕМ-ын үеэр энэ хоригийг цуцалж, ан агнаж, загас барих зөвшөөрөл олгох гэж байгаа нь яах аргагүй АСЕМ-аас гарцаагүй гэдэг нь харагдаж байна. Ямартай ч, ан агнуур хийх түр хугацааны тусгай зөвшөөрлийг аймаг, сумдын Засаг даргын тамгын газраар дамжуулан иргэдэд олгох гэнэ.

Гэхдээ энэ зөвшөөрлийг тодорхой хязгаартайгаар олгох бөгөөд гаднын анчдыг тусгай зөвшөөрлөөр зөвшөөрсөн ан амьтдаас илүү тооны амьтан хөнөөлгөхгүй байхад анхаарч, хяналт, зохицуулалтаа сайжруулан ажиллах гэнэ. Мэдээж ан агнах хүмүүс тодорхой тооны төлбөр төлж, ямар зэвсэг ашиглах, ямар амьтан буудах зэргээ нэг бүрчлэн бичүүлж тэрнийхээ дагуу ангаа хийх юм. Монгол Улс цоохор ирвэс, зэрлэг адуу /хулан тахь/, баавгай, аргаль, янгир, буга, цагаан зээр болон бусад олон амьтдын өлгий нутаг бөгөөд нэр дурдсан эдгээр амьтдын ихэнх нь дэлхийд нэн ховор, Монголоос өөр оронд байдаггүйгээрээ онцлог юм.

Үүнээс гадна Монгол Улс олон төрөл зүйлийн загас, нүүдлийн болон суурин шувууд бүхий цэвэр тунгалаг гол нууртай орон юм. Үүн дээр нэмээд тайван, амгалан буддын шашинтай байдал болон нүүдэлчдийн зочломтгой ёс заншил гаднынхныг соронзон мэт татдаг аж. Тиймээс орчин үеийн амьдралын стрессээс салж, ан агнуур хийнгээ цээж тэнүүн амьсгалах боломжийг жинхэнэ утгаар нь мэдрүүлж чаддаг Монгол уруу хошуурдаг гэнэ.

 

 
Төгс
 
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Нүдний харааг хэрхэн сайжруулах вэ?
Нүдний харааг хэрхэн сайжруулах вэ?
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.