Газрын наймаачид Гэрлэх ёслолын ордныг онилов уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 34 секунд
Газрын наймаачид Гэрлэх ёслолын ордныг онилов уу

Газрын наймаачид Гэрлэх ёслолын ордныг онилов уу

734773fbe5d4f93foriginal

Монголдоо ганцад тооцогддог Гэрлэх ёслолын ордныг vгvй хийхээр тєлєвлєж эхэлжээ. Ингэхдээ Нийслэлийн Ємчийн харилцааны газраас ашиггvй ажиллаж эхэлсэн гэдэг шалтгаанаар, хувьчлах санал гаргаж, vvнийгээ ирэх долоо хоногт НИТХ-ын хуралдаанаар хэлэлцvvлэхээр зэхэж байгаа аж. Тус ордныг Монгол тvмний гал голомтыг бадраан хуримын ёслолын vйл ажиллагааг эрхлэх зорилгоор 1976 онд байгуулж байсан тvvхтэй. Зєвхєн єнгєрсєн жил ашиггvй ажилласан гэдэг шалтгаанаар ийн хувьчлагдах “Хар данс”-нд бvртгэгдчихээд байгаа нь тун хачирхалтай асуудал юм.

Гэрлэх ёслолын ордны сvvлийн гурван жилийн санхvvгийн тайланг харвал 2012 оны арванхоёрдугаар сард 67 сая 766 мянган тєгрєгийн ашигтай ажилласан байдаг. Харин 2013 оны арванхоёрдугаар сард 248 сая 858 мянган тєгрєгийн ашигтай ажилласан гэсэн тайлан байгаа юм. Тэгснээ гэнэт 2014 оны зургаадугаар сард 46 сая 112 мянган тєгрєгийн алдагдалтай ажилласан гэх тайланг гаргасан байна.

Тус байгууллагын хувьд 32 ажилтан, албан хаагчтай бєгєєд Орон нутгийн ємчит аж ахуйн тєсєвт vйлдвэрийн газар /ОНЄААТVГ/. Тиймээс улсын тєсвєєс санхvvждэггvй. Єєрсдийгєє болгоод, боломжийн ашигтай ажиллаж ирсэн байдаг. Харин хуримын ёслолын vйлчилгээний тєлбєр нь ажлын болон ажлын бус цаг, амралтын єдрєєс шалтгаалан 759-869 мянган тєгрєг байдаг. Мєн Балжинням, Дашням давхацсан єдєр буюу намрын дунд сарын шинийн 17, намрын адаг сарын шинийн 3-ны билэгт сайн єдрvvдэд бол 1 сая 276 мянган тєгрєгєєр vйлчилдэг аж.
Гэрлэх ёслолын ордны ажилчдын ярьж буйгаар тус газар бараг л улирлын чанартай ажилладаг гэнэ. Учир нь монголчууд билэгдлээ бодон тухайн жил гэр бvл болоход ямар нєлєє vзvvлдэг, тэр жилийн єнгє зэргээс шалтгаалахын зэрэгцээ намрын улиралд голчлон хуримладаг. Тиймээс арваннэгдvгээр сарын сvvлчээс зургаадугаар сарыг дуустал цєєн тооны хуримын ёслол болдог аж.

Гэсэн ч тус ордноор vйлчлvvлсэн хосуудын тоо гэнэт ашиггvй ажилласан гэж тайлагнасан шиг огцом буураагvй болох нь ч харагдаж байгаа юм. Тухайлбал 2008 онд 1340, 2009 онд 1180, 2010 онд 734, 2011 онд 1989, 2012 онд 1581, 2013 онд 1401 хос тус тус хуримын ёслолоо хийсэн бол єнгєрсєн жил 1563 гэр бvл vйлчлvvлжээ. Гэхдээ эдгээр хуримын ихэнх нь буюу 80 хувь нь дээр дурьдсанчлан зун, намрын улиралд болдог. Тиймээс л 2014 оны зургаадугаар сарын санхvvгийн тайланд алдагдалтай гарах нь тодорхой аж. Харин жилийн эцсийн тухайд арай єєр тоо гарах юм билээ. Ємнєх жилvvдэд ч ийм л байж ирсэн гэнэ. Оны эхний хагаст алдагдалтай, сvvлийн хагаст ашигтай.

Тус байгууллагын ажилчид жилийн цєєнгvй хоногийг єдєр тутмын цэвэрлэгээ, дотоод ажлаа хийх байдлаар єнгєрєєж, Гэрлэх ёслолын ордон ажин тvжин байдаг гэнэ. Нэгэнт ОНЄААТVГ учраас vйлчилгээний зардлыг тухайн vеийн зах зээлийн ханштай нийцvvлэн тооцож, бодож гаргадаг ажээ. Тиймээс жил бvр тодорхой хэмжээгээр єсгєдєг. Гэсэн ч тєрийн ємчит бусад аж ахуйн нэгжvvд шиг олон жилийн туршид алдагдалтай ажиллаж, ажилчдынхаа цалин хєлс, vйл ажиллагааны зардлаа нєхєж чадахгvй болтлоо тартагтаа тулчихаагvй байгаа гэнэ.

Уг нь Гэрлэх ёслолын ордны барилга анх баригдан ашиглалтад орох vедээ Монголд тєдийгvй Тєв Азид анхных байсан гэдэг. Гэтэл єдгєє ганцхан жил ашиггvй ажилласан шалтгаанаар хувчьлалын “хар данс”-нд орсныг нь НИТХ-ын хурлын зарим тєлєєлєгч “Барилгын газарт шунаж байна” хэмээн хардаж байгаа аж. Энэ нь vнэний хувьтай. Угаас хотын А зэрэглэлд, Хvvхэд, залуучуудын соёл амралтын хvрээлэнтэй хаяа залган оршдог энэ байгууллагын эзэмшил газар олон хvний шvлсийг савируулж, шуналыг хєдєлгєж байгаа биз.

Гэрлэх ёслолын ордон 15 єрєє тасалгаа бvхий 1878 м.кв талбайтай, гурван давхар барилга зэрэг нийтдээ хоёр тэрбум орчим тєгрєгийн хєрєнгєтэй. Харин газар эзэмшил газар нь бараг нэг га буюу 10526 м.кв юм билээ.
Энэхvv газраас ємнєх дарга Х.Оюунчимэг нь бусдад хууль бусаар шилжvvлсэн байсныг гурван жил гаруйн дараа буцаан тус байгууллагын нэр дээр болгосон. Тодруулбал Х.Оюунчимэг дарга 2010 оны арваннэгдvгээр сарын 13-ны єдєр ордны газрын 2600 гаруй м.кв-ыг “Эй Пи Эм Си” компанид шилжvvлэх хvсэлтээ Нийслэлийн газрын албанд гаргаж байжээ. Тvvнийг нь гурван жилийн дараа одоогийн удирдлага нь буцаан байгууллагынхаа нэр дээр болгож авсан нь саяхан.

Тvvнчлэн Х.Оюунчимэг дарга Гэрлэх ёслолын ордны урд талын талбайг мєн л хувийн аж ахуйн нэгжид 800 м.кв-ыг нь гэрээгээр эзэмшvvлсэн байдаг. Одоо Ємчийн харилцааны газартай тохиролцсоны дагуу гэрээгээр тvр ашиглагдсан хэвээр байгаа юм байна.
Ямартай ч “Гэрлэх ёслолын ордон”-ыг хувьчлах эсэхийг энэ сарын 13-ны НИТХ-ын тэргvvлэгчдийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн эцэслэн шийднэ. Хэрвээ энэ санал дэмжигдвэл хувьчлалын ямар хэлбэрээр гэдгийг ч зааж єгєх учиртай.

Хэдий хувьчлалын хэлбэр нь их л чухал мэт харагдаж байгаа ч энэ нь ердєє л халхавч байдаг нь тодорхой. Єєрєєр хэлбэл Улсын циркийг л гэхэд 2007 онд анх менежментийн хувьчлалаар Их аваргад єгсєн байдаг.Гэтэл єнєєдєр бодит байдал ямар байгаа билээ. Vндсэн чиглэлээр нь vйл ажиллагааг нь vргэлжлvvлнэ гэж заасан гэрээний хэрэгжилт аль хэдийн vгvй болж, цэнхэр дээвэртэй байсан циркийн байгууламжид єдгєє vзэсгэлэн худалдаа, экспо л зохион байгуулагддаг болсон. Тvvнчлэн бvхэл бvтэн банк байрлачихаад цирк байтугай энэ vгийг ч мэдэхгvй шахам болчихоод байна. Циркийн амьтад бvv хэл, алиалагч, жvжигчид ч vгvй болчихсон. Эзэмшил газар нь ч ялгаагvй бусдын мэдэлд шилжчихсэн шvv дээ.
Тэгэхээр энэ удаа Гэрлэх ёслолын ордныг хувьчлах санал цаад утгаараа хэн нэгний газрын наймааны лобби хєвєрч яваа бололтой.
Эх сурвалж:

 

 
Х.Акбота: Амьдралдаа бүтээсэн хамгийн төгс зүйл хүү минь -
Х.Акбота: Амьдралдаа бүтээсэн хамгийн төгс зүйл хүү минь -
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.