“БҮТЭЭГЧДИЙН УУЛЗАЛТ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 3 секунд
“БҮТЭЭГЧДИЙН УУЛЗАЛТ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“БҮТЭЭГЧДИЙН УУЛЗАЛТ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Meet the makers буюу техник хангамжийн мэргэжилтнүүдийг нэгтгэж, танилцах, мэдлэг туршлагаа солилцох, салбарын цаашдын хөгжлийг ярилцах, тус салбарын томоохон коммюнитийг үүсгэн идэвхжүүлэх зорилготой бүтээгчдийн уулзалт арга хэмжээг 2020 оны 10 сарын 25-ны өдөр Улаанбаатар инновацын төвд 2 дахь удаагаа зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Thingspeak ашиглан Cloud API үүсгэх түүнтэй IoT-н төхөөрөмжөө холбон ажиллуулах Workshop сургалтаас гадна Unimedia Solutions хөгжүүлэгч Д.Сүх-Очир - AWS ашиглан хэрхэн өөрийн гэсэн IoT cloud Server-тэй болох, Elec.mn үүсгэн байгуулагч Б.Эзэнболд IoT-н хэрэглээ Alibaba Cloud IoT server ашигласан туршлага, “Beelog Tech ХХК”-ын үүсгэн байгуулагч Б.Давгасүрэн IoT-н нууцлал аюулгүй байдал сэдвүүдээр илтгэл, хэлэлцүүлгийг өрнүүлэн, шинээр гарч буй техник хангамжийн бүтээгдэхүүний талаар санал, туршлага солилцлоо.
 
 
Уут уут мөнгөөр улсаа худалдсан сайдууд гуай…
Уут уут мөнгөөр улсаа худалдсан сайдууд гуай…
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.