Монгол улс Алс Дорнодын боомтод гарцтай боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 37 секунд
Монгол улс Алс Дорнодын боомтод гарцтай боллоо

Монгол улс Алс Дорнодын боомтод гарцтай боллоо

Мэдээний зураг,Монголоос Алс Дорнодын боомтуудад ирж буй ачааг тээвэрлэх асуудлыг ОХУ-ын төр засгийн түвшинд дэмжих нь тэргүүлэх чиглэлүүдийн нэг болно. Энэ асуудлыг ОХУ-ын Тээврийн сайд Максим Соколов болон Монгол Улсын Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү нар урьд нь хэлэлцэн тохиролцсон тухай Оросын Тээврийн яамны хэвлэлийн алба мэдээлжээ. Уулзалтын дүнд хоёр тал тээврийн салбарт харилцан ойлголцох, хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Төмөр замын хөгжлийн хамтын ажиллагааны тал дээр хоёр орны төлөөлөгчид “Улаанбаатар төмөр зам” хамтарсан үйлдвэрийн үйл ажиллагааны суурь зарчмыг хадгалах болон үйл ажиллагааг нь цаашид сайжруулах нь чухал болохыг цохон тэмдэглэжээ. Монголын тээвэрлэгчид “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгээс үзүүлэх хөнгөлөлт болон үнэ тарифыг ашиглах боломжтой болсон байна.

Уулзалтын үеэр Хятадтай залгаа Монголын нутгаар дамжуулан төмөр замын дамжин өнгөрөх тээвэр хийх сэдвийг хөнджээ. НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын эдийн засаг, нийгмийн комиссын хүрээнд боловсруулсан  Орос, Монгол, Хятадын хооронд олон улсын авто тээврийн харилцааг хөгжүүлэх асуудлаарх засгийн газар хоорондын гэрээний төслийг бэлтгэх үйл явцыг урагш ахиулж чадсаныг хоёр орны сайд нар тэмдэглэжээ.

Эх сурвалж: Mongolcom.mn

 
Хүүхдийн мөнгийг 30,000 төгрөг болгож, өнөөдрөөс олгож эхэлжээ
Хүүхдийн мөнгийг 30,000 төгрөг болгож, өнөөдрөөс олгож эхэлжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.