Өнөөдрийн өрнийн зурхай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 50 секунд
Өнөөдрийн өрнийн зурхай

Өнөөдрийн өрнийн зурхай

Хонь - (3/21-4/19) 
Бүхнийг уучлах хайр дурлал, нөхөрсөг харьцааны өдөр. Өдрийн ихэнхийг оюун санааны ихээхэн хүч шаардах хувийн ажил хэрэгтээ зориулна. Сүүлийн үеийн маргаануудын дараах энэ өдөр эвлэрлийн өдөр болно. Таныг гомдоосон бол уучил. Үр дүнд нь ихээхэн хичээж байж хайрттайгаа учраа ололцоно. Ажлын хамтрагч болон дарга удирдлагыг өөртөө татаж чадвал таны өмнө шинэ ирээдүй нээгдэх болно. Ялангуяа хүүхэд өсгөж хүмүүжүүлэх, тэдний хүсэл сонирхлыг сонсох, үе тэнгийн хүмүүстэй харилцах харилцаанд онцгой анхаарал хандуулаарай. 

Үхэр - (4/20-5/20) 
Тохилог албан тасалгаанд тансаг буйдан дээр суух хүсэлтэй хүмүүс азтай боломжийг алдахгүйн тулд тэмц. Гол нөхцөл нь шууд удирдлагатайгаа сайн харьцаа тогтоох явдал. Дарга бол таны өсөн дэвжих гол хөдөлгөгч хүч болно. Танд болон хамтрагчдад багагүй ашиг авчрах хэлэлцээр хийх магадлалтай. Үүнийг та ямар ч эрсдэлийг үл хайхран хийхийг одод зөвлөж байна. Энэ танд заавал эерэг үр дүн авчрах болно. 

Ихэр - (5/21-6/21) 
Эмэгтэйчүүд найдвартай ивээн тэтгэгч, эсвэл амьдралдаа ханийг олох бололтой. Хүлээх хандлагатай ба харьцангуй тайван өнгөрнө. Сэтгэл санааны байдал нь жирийн илрэлээс гарахгүй. Өөрийн зорилгыг биелүүлэхийн тулд өөрийн бүх ялдам чанараа хэрэглэх хэрэгтэй болно. Шинэ ивээн тэтгэгч, түншүүд хүсэж буй зүйлийнхээ тэн хагасыг хэрэгжүүлэхэд туслах болно. Таатай мөчийг алдалгүй ажил дээр буй болсон асуудлыг шийдвэрлэхийг хичээ. 

Мэлхий - (6/22-7/22) 
Сэтгэл судлал эзотерик, биоэнергитикийн шинжлэх ухаанд татагдана. Тэр ч байтугай энэ тухай мэдээлэл хаанаас авч болохыг хайж эхэлнэ. Од эрхэс ямар ч мэдэгдэхүйц нөлөө үзүүлж чадахгүй. Бүх зүйл таны гарт байна. Та хуримтлуулсан туршлагаа хянах шаардлагатай бөгөөд алдаагаа тооцоолж, ирээдүйн төлөвлөгөөгөө тэмдэглэ. Бүх асуудлыг шууд шийдэх хэрэггүй. Ээлж дараагаар шийд. Хамгийн жижиг зүйлээс эхэл. 

Арслан - (7/23-8/22) 
Хамт олны ажил хурал цуглаан хийхэд таатай. Өөрийн санаа зовоож буй асуудалд эргэн тойрныхныгоо татан оролцуулах боломжийг од эрхэс танд олгож байна. Ажилд ор. Юм худалдах, худалдан авахад гэрээ хэлцэл байгуулахад таатай. Өөрийн үзэл бодлыг бусдад бүү тулга. 

Охин - (8/23-9/22) 
Таатай өдөр. Гэнэтийн ашиг орлого олох, үнэтэй эд зүйл авах, тоглоомд хожих магадлалтай. Урьдын үйл явдлаа дүгнэх, урт хугацааны төлөвлөгөө зохиоход сайн өдөр. Таны гэр бүлийн харьцааг хүндрүүлэх гэнэтийн мэдээ хүлээн авч магадгүй. Хүндхэн асуудалд бэлэн бай. Хүсч буй зүйлээ бодит байдалтай харьцуулж үз. Та хамгийн хүршгүй өндөрлөгт ч гарч гайхалтай амжилтанд хүрч чадах боловч үйл явдлыг бүү түргэтгэ, хийж чадамгүй зүйлээрээ бүү оролд. Хэт ядрахаас зайлсхий. 

Жинлүүр - (9/23-10/22) 
Та тасарсан харилцаагаа сэргээх болно. Хайр сэтгэлтэйгээ учрах, зугаалахад тохиромжтой өдөр. Жинлүүрүүдэд гэр ахуйгаа шинэчлэн өөрчлөх хүсэл төрж магадгүй байна. Гэр ахуйн асуудлуудаа шийдвэрлэх, засвар хийх, гэр ахуйгаа тохижуулахад тохиромжтой цаг үе юм байна. Г эр орондоо анхаарал тавьж гэр орноо сайжруулахад анхаараарай. Хэрвээ алдаа гаргавал тэр даруй засаарай. 

Хилэнц - (10/23-11/21) 
Хилэнцүүд өнөөдөр үдээс өмнө гутранги байх бөгөөд үүний шалтгаан нь хайр дурлал байх болно. Бүтэшгүй үйлдэл, хоосон итгэл, замбараагүй нөхрийн харилцаанаас болоод таагүй өдөр болно. Хөндлөнгийн хэн нэгнээс болоод санхүүгийн хүндрэлд орох эсвэл санхүүгийн эх үүсвэр хайх нь таагүй үр дүнг авчрах болно. Дурын шийдвэр тань санаандгүй таагүй нөхцөлд оруулж болзошгүй гэдгийг анхаараарай. Хувийн амьдрал тань сонирхолтой зүйлээр дүүрэн байх бөгөөд, гэр бүлийнхэн тань цагийг хамт өнгөрүүлэхийг хүснэ. 

Нум - (11/22-12/21) 
Дотоод ертөнцдөө анхаарлаа төвлөрүүлэх өдөр. Та бүхний хувьд амжилтад хүрэхэд маш хүнд хэцүү байх болохыг  тооцох хэрэгтэй. Учир нь энэ жилд онцгой их саад бэрхшээл, гэнэтийн том таагүй үйл явдлууд тохиолдох магадлалтай. Бодлогошронгуй, дуугүй байх болно. Таны энэ тайван байдал урт хугацааны харьцаа тогтоох хүмүүсийн анхаарлыг татна. Бусдаас бүү хөндий бай. Сэтгэл санааны энэ байдлаа тэдэнтэй хуваалц. 

Матар - (12/22-1/19) 
Энэ өдрийн гол асуудал нь санхүүгийн хямралтай нөхцөл байдал байна. Олонх матрууд өр зээлээ төлж шинээр өр зээл тавина. Ийм нөхцөл байдал удаан үргэлжилнэ. Сэрэмжтэй бай. Илүү зарлага бүү гарга. Үнэтэй зүйл худалдан авахаас татгалз. Гэр бүлийнхээ өмнө заавал хийх зүйлс, өөрийн үүрэг хариуцлага зарим нэг байдлаар гарч ирэх ба өөрийнхөө үндсэн хэрэгцээг тодорхойлох шаардлага тулгарна. 

Бумба - (1/20-2/18) 
Дайснуудын өс хонзонтой холбоотой гэнэтийн саад тотгор таныг тавьсан зорилгодоо хүрэхэд бэрхшээл учруулна. Жижиг сажиг асуудлууд сэтгэл гонсойлгож уур уцаарыг тань хүргэнэ. Үйлчилгээ ба үл хөдлөх хөрөнгийн салбарт алдагдлыг багасгахад чиглэсэн ажлын идэвхээ дээшлүүлэх хэрэгтэй байна. 

Загас - (2/19-3/20) 
Өөрийгөө танин мэдэх бясалгалын өдөр бясалгалын үед шар, улбар шар, ногоон өнгөнүүд эергээр нөлөөлнө нар мандах эсвэл шингэх үед бясалгал хий. Таны булчин шөрмөс, мэдрэлийг тайвшруулж амраана. Ажил хэргийн болон уран бүтээлийн авьяас чадвар өсөх болно. Ихэнх загаснууд маш зөнч байх болно. Тэд өөрсдийгөө бүтээгч хэмээн бодох болно. Энэ өдөр бүтээн байгуулалтын ажил хийх болон маш олон арга хэмжээнд оролцоход таатай. 

Сонгуулийн хуулийг хөшигний ард шийдэхээр болжээ
Сонгуулийн хуулийг хөшигний ард шийдэхээр болжээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.