Цемент, будаг зэргийг 10 кг-аар дутуу савлан арилжаалж байжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 52 секунд
Цемент, будаг зэргийг 10 кг-аар дутуу савлан арилжаалж байжээ

Цемент, будаг зэргийг 10 кг-аар дутуу савлан арилжаалж байжээ

Монголчуудын дунд шударгаар худалдаа үйлчилгээ эрхэлдэг компани бараг байхгүй гэж  уулга алдах нь цөөнгүй. Гэхдээ энэ нь хэтэрхий бухимдсан нэгний үг болов уу. Шударга худалдаачид байж л байгаа. Харамсалтай нь зарим ойворгон, хэт шуналдаа хөтлөгдсөн хэсэг нь элдэв аргаар бие биенээ шулдагийг   үгүйсгэж  бас боломгүй.  Ийм жишээ баримт олон бий.

Саяхан Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийсэн шалгалтаар  100 айлын барилгын материалын бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгчид Хятадаас авчирсан цемент, будаг, цавуу, замаск зэргийг 400 граммаас 10 кг хүртэл дутуу савлагаатайгаар зарж “унац” гаргадаг нь илэрчээ. Хүмүүсийн ярьж заншсан 44-ийн барилгын материалын зах дээр ч мөн ялгаагүй иймэрхүү байгаа аж. Тэнд вагоноос бууж байгаа 50 кг-аар савлагдсан цемент нь 1.9 кг-аас 2.1 кг дутуу савлагаатай зарагддаг аж. Хаяг шошгогүй бүтээгдэхүүн ч зөндөө байна. Цемент, элсийг 50 кг-аар уутлан ямар ч хэмжилтгүйгээр борлуулж байв.

Хуучнаар “Гурван холбоо” буюу одоогийн нэршлээр “Эрдэнэжин фан” компани, “Баян сэтгэмж” ХХК, “Монгол ташуур” ХХК-ийн 25 кг-аар савласан хар замаск, цавуу нь 400 граммаас 5 кг хүртэл дутуу савлагдан зарагддаг байжээ. Оросоор бичигдсэн, цэвэр тоо хэмжээ, стандартын дугаар, үйлдвэрлэсэн аж ахуйн нэгжийн нэр, холбогдох утсыг бичээгүй, бичсэн ч буруу зөрүү бичсэн зөрчлүүд  гарсаар байгаа ажээ.   

Б.Баяр

Tumen.mn

Эротик микс
Эротик микс
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.