Замын хөдөлгөөний даацаас хамаарч дугаар олголтыг хязгаарлана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 39 секунд
Замын хөдөлгөөний даацаас хамаарч дугаар олголтыг хязгаарлана

Замын хөдөлгөөний даацаас хамаарч дугаар олголтыг хязгаарлана

Хотын дарга Х.Нямбаатар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслөө өргөн бариад байгаа билээ. Тэгвэл эл хуулиас олон нийтийн анхаарлыг татаж буй зарим хэсгийг онцлон тайлбарлая.

Тодруулбал, тус хуулийн тавдугаар бүлэгт замын хөдөлгөөний түгжрэлийн нөлөөллийг бууруулах талаар төрийн байгууллагын чиг үүрэг, оролцогчийн эрх үүргийг ийнхүү заажээ.

  • Замын хөдөлгөөний түгжрэл, түүний нөлөөллийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг тухайн жилийн орон нутгийн төсвийн төсөлд тусгаж, батлах бөгөөд үүнийг ИТХ хариуцна.
  • Мөн нийслэлийн авто замын даацыг харгалзан нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн тогтоох юм байна.

Замын хөдөлгөөний түгжрэл, түүний нөлөөллийг бууруулах талаар нийслэлийн Засаг дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд

  • Замын хөдөлгөөний түгжрэлээс үүссэн нийгэм, эдийн засаг, байгаль орчинд нөлөөлж байгаа нөлөөллийн талаарх судалгаа хийж, олон нийтэд мэдээлэх
  • Замын хөдөлгөөний түгжрэлийн нөлөөллийг бууруулах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах
  • Иргэний явганаар зорчих зам, дэд бүтцийн хүртээмж, дугуйн замын сүлжээг сайжруулах, нэмэгдүүлэх
  • Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай газрыг чөлөөлөх зэрэг ажуудыг чухал нөлөөтэй хэмээн үзжээ.
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.