2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 10 цагийн байдлаар
Монгол улсын хэмжээнд:
Улаанбурхан өвчин:
-Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний 8247 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт 508 хүн лабораторийн шинжилгээгээр, 1206 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ. -Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын хамралтын хувь 80% байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
Хордлогын мэдээ:
5 дугаар сарын 18-аас 25-нд нийт 13 хүн хандаж, 9 хүн хэвтэн эмчлэгдэж, 4 хүн тусламж авч буцсан байна. Шалтгааныг харахад эмийн бодис-4, аммиакийн хордлогод 5, угаарын хийн хордлогод 1, бусад хордлогын улмаас 1 хүн тус тус хандсан байна.
Эх сурвалж: ХЯТТ
Агаарын чанарын мэдээ:
Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд Улаанбаатар хотын хэмжээнд агаарын чанарын байдлыг харахад гэр хороолол орчимд “Дунд”, бусад газарт “Бага” зэргийн бохирдолтой байна.
Эх сурвалж: Нийслэлийн агаарын чанарын газар
Дэлхий дахинд:
Эбола вируст халдвар:
2015 оны 05 дугаар сарын 17-ний байдлаар 27035 тохиолдол, 11184 (41.3%) нас баралт бүртгэгдсэн байна. Энэ долоо хоногт Эбола вируст халдварын нийт 35 тохиолдол (Гвиней 7, Сьерра Леон 2) бүртгэгджээ.
Эх сурвалж: ДЭМБ Шувууны томуу, H5 вируст халдвар:
Казахстан улсад Pelecanus crispus (Pelecanidae) зүйлийн шувуунаас шувууны томуугийн H5 хэвшлийн вирус илрүүлсэн байна.