Хөрөнгө орлогоор УИХ-ын гишүүн Г.Батхүү тэргүүлсэн бол Ш.Түвдэндоржоос өөр гахайн аж ахуйтай гишүүн алга байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 49 секунд
Хөрөнгө орлогоор УИХ-ын гишүүн  Г.Батхүү тэргүүлсэн бол  Ш.Түвдэндоржоос өөр  гахайн аж ахуйтай гишүүн алга байна

Хөрөнгө орлогоор УИХ-ын гишүүн Г.Батхүү тэргүүлсэн бол Ш.Түвдэндоржоос өөр гахайн аж ахуйтай гишүүн алга байна

АТГ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг нэгтгэж гаргав. Энэ мэдүүлгүүдэд хамгийн өндөр орлоготой, өмч хөрөнгө ихтэй нь  УИХ-ын гишүүн Г.Батхүү  байна. Тэрбээр 21 компанийн 76.8 тэрбум төгрөгийн хөрөнгө эзэмшиж буй аж. Өмнөх онд  тэр 24 компанийн 46.2 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй байжээ. Эндээс бид түүний хөрөнгийн өсөлт 26.4 тэрбумаар хэмжигдэж байгааг харж болох юм. 

Мөн  УИХ-ын Д.Зоригт 57.3 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, хувьцаа эзэмшдэгээрээ Г.Батхүүгийн араас  эхний хоёрт  эрэмбэлэгджээ. Дараа нь “MCS”-ийн гэгдэх Л.Энх-Амгалан 54.1 тэрбумаар жагсав. Тэдний араас Лу.Болд 43.7 тэрбум, Д.Сумъяабазар 19.4 тэрбум,  Сү.Батболд 18.9 тэрбум, М.Сономпил 13.2 тэрбум, Ж.Энхбаяр 11.2 тэрбум, Б.Наранхүү 11.1 тэрбум, “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ  5.8 тэрбум, “Женко” Х.Баттулга 1.5 тэрбум  төгрөгийн хөрөнгө, хувьцаа эзэмшиж байгаа юм байна.

Малын тоо толгойгоор харин урьдын адил Б.Бат-Эрдэнэ гишүүн тэрүүллээ. Түүний нэр дээр 430 адуу, 400 ямаа, 60 үхэр, 3000 хонь бүртгэгджээ. Мөн УИХ-ын гишүүн Д.Ганхуяг 375 үхэр, 762 хонь, 368 ямаа, 52 адуутай юм байна. Тэгвэл гахайн аж ахуйтай гишүүн нэг байгаа нь онцлог бөгөөд Ш.Түвдэндорж 427 гахайтай аж.  Түүнчлэн хурдан удмын адуугаар Б.Наранхүү, М.Энхболд нар тэргүүлж буй. Б.Наранхүү нь 109 хурдан  адуутай бол М.Энхболд 60 хурдан адуутай ажээ.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

Гоё хүүхэн одтой, 3 хөх мэнгэтэй цагаагчин хонь өдөр
Гоё хүүхэн одтой, 3 хөх мэнгэтэй цагаагчин хонь өдөр
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.