С.Бямбацогт сайдын бухимдал төмөрзамчдыг баярлуулсан биз
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 15 секунд
С.Бямбацогт сайдын бухимдал төмөрзамчдыг баярлуулсан биз

С.Бямбацогт сайдын бухимдал төмөрзамчдыг баярлуулсан биз

Төмөр зам, автозам, ачаа тээврийн салбар байнга асуудал дагуулж ирсэн. Тэгвэл тус салбарын сайдаар С.Бямбацогт томилогдоод удаагүй байгаа ч өнөөх л сөрөг асуудлууд хэвээрээ байна. Үүгээр ч зогсохгүй төмөр замын хурган дарга нарын гэрээс олон тэрбум төгрөг олдож, нүүрсний хулгай дагасан төмөр замын авлига, ачаа тээврийн ашиг хонжоо гээд ар араасаа асуудал цуварч байгаа нь Зам тээвэр, хөгжлийн сайдыг ихээхэн бухимдуулж байгаа нь ойлгомжтой. Харин С.Бямбацогт сайд бухимдахдаа ихээхэн зөв бухимддаг бололтой юм.

Учир нь тэрбээр “Улаанбаатар төмөр замд бугшсан бугшсан авлигын асуудал 16000 төмөр замчдын маань урмыг хугалсанд үнэхээр харамсаж байна. Энэ асуудлыг үндсээр нь таслан зогсоож, холбоотой бүх этгээдэд хатуу хариуцлага тооцож хуулийн байгууллагад шилжүүлэх болно. Мөн төмөр замчдынхаа өнгөрөгч оны үр дүнгийн цалинг 100 хувь биш 200 хувиар тооцож олго гэсэн чиглэлийг төмөр замын удирдлагуудад Сайдын шуурхай хуралдаанаар үүрэг болголоо. Авлигачдад халгаатай, ажилтнууддаа ээлтэй байж Төмөр замын салбар зөв голдрилоор хөгжинө” хэмээн жиргэжээ.

Хамгийн гол нь салбарын сайд маань ариун цагаан хөдөлмөрөөрөө ажиллаж байгаа эгэл жирийн төмөрзамчдаа өмөөрч уурсахдаа тэдний үр дүнгийн цалинг 200 хувиар тооцож олгохыг үүрэг болгосон байна. Ингэж бухимдахад баярлахгүй ажилтан гэж юу байх юм, сайдыгаа байнга бухимдуулаад баймаар аж. Өнөөдөр гэхэд Засгийн газраас Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд аудитын шалгалт оруулна гэдгээ мэдэгдсэн зэрэг ийм эгзэгтэй цаг үед Зам тээвэр, хөгжлийн сайд эгэл жирийн төмөрзамчдаа хамгаалж, авлигачидтай тэмцэнэ гэж байгаад ч төмөрзамчид баярласан биз.

Tumen.mn

Нийслэл хотод шинэ содон өнгө төрхийг нэмлээ
Нийслэл хотод шинэ содон өнгө төрхийг нэмлээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.