Эрүүгийн цагдаагийн газраас МИАТ-ийг шалгаж эхэлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 13 секунд
Эрүүгийн цагдаагийн газраас МИАТ-ийг шалгаж эхэлжээ

Эрүүгийн цагдаагийн газраас МИАТ-ийг шалгаж эхэлжээ

МИАТ-ээс хагас жил хүрэхгүй хугацаанд 2 тэрбум шахам төгрөгийг Сингапур дахь Uniline Pte.Ltd компани руу шатахууны мөнгө нэрээр шилжүүлсэн. Ингэхдээ эл мөнгөний дийлэнх хэсгийг 2021 он гарангуут 14-хөн хоногийн дотор шилжүүлсэн байгаа юм.

Харин Uniline Pte.Ltd компанийн талаар Сингапурын албан ёсны бүртгэлийн сангаас хайхад тодорхой мэдээлэл гарч ирдэггүй талаар манай сайт мэдээлсэн. Тус компани Сингапурт бүртгэлтэй ч ямар нэг үйл ажиллагаа эрхэлдэггүй, учир битүүлэг аж ахуйн нэгж харагддаг.

Дээрх компанийн бүртгэл хаяг, утасны дугаар дээр байгуулагдсан он сар зөрөөтэй, үйл ажиллагааны чиглэл тодорхойгүй хэд хэдэн өөр нэртэй компани бүртгэлтэй байгаа юм.

Оньсого мэт энэ компани руу алдагдалтай ажиллаж байна хэмээн уйлан дуугарч буй МИАТ компаниас 2 тэрбум шахам төгрөг шилжүүлчихсэн.

Мөн Худалдаа Хөгжлийн банкны шахалт, шаардлагаар Нэйшнл Ньюс Корпорэйшн ХХК буюу Блүүмберг телевизтэй жилийн 180000 ам.долларын, энэ нь 2024 оныг хүртэл үргэлжлэх урт хугацааны гэрээ хийсэн байдаг.

Эдгээр баримтыг үндэслэн асуудал дэвшүүлсэн манай сайтыг илт худал мэдээлэл түгээж, гүтгэлээ, залруулга хий хэмээн олон нийтийн сүлжээгээр омогдож байсан төрийн өмчит МИАТ компанийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж эхэлжээ.

Хамгийн ичгүүртэй нь сайтын мэдээллийг няцаан омогдохдоо Сингапур дахь Uniline Pte.Ltd компанитай чинь 2018 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн МИАТ гэрээ байгуулан ажилласан юм хэмээн цээжээ дэлдэн мэдэгдэл хийтэл мөнөөх хугацаат өдөр нь буюу 2018.4.1 нь бүтэн сайн, ням гаригийн амралт төдийгүй Инээдмийн баярын өдөр байв.

Эл өдөр МИАТ-ийн өмнөх захирал ажлаа өгсөн, одоогийн захирал Д.Баттөр хараахан ажлаа аваагүй “эзэнгүй” өдрүүд байсан байгаа юм.

ЭМЯ: 2650 хүнээс халдвар илэрч, 19 хүн нас барлаа
ЭМЯ: 2650 хүнээс халдвар илэрч, 19 хүн нас барлаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.