Хамтлагийнхаа ойн баярт зориулсан томоохон тоглолтод охинтойгоо хамт дуулж, гэнэтийн бэлэг барьсан А.Хаянхярваа өдийг хүртэл “Номин талст”-аар овоглож яваадаа ихэд бахархдаг нэгэн. Улс төрд хүч сорьж, намын харьяалалд багтсан овсгоотой залуу маань сүүлийн үед уран бүтээл гэхээсээ илүүтэй улс орны ирээдүйн хөгжилд анхаарч, дорвитой ажил хийхээр зүтгэж буй юм билээ.
Тэгвэл өдрөөс өдөрт аавтайгаа адилхан болж буй түүний бага хүү ирээдүйд чадварлаг дуучин болох мөрөөдөлтэй яваа гэх. Аавынхаа стиль имижийг дуурайж, царайлаг Хаянаагийн жижиг хувилбар болоод байгаа авьяаслаг хүүгээ гэр бүлийнхэн нь ихэд дэмждэг аж. Дуучин залуугийн ар талыг хангалттай хэмжээнд авч явж, гэр бүлийнхээ аз жаргалын төлөө бүхнээ зориулдаг эхнэр Урнаа нь мөн л нэлээд хэдэн жилийн өмнө хоёр эгчтэйгээ нийлэн хамтлаг байгуулж, цөөнгүй уран бүтээлээ сонсогч түмэндээ хүргэж байсан билээ.
Эх сурвалж: Photonews.mn