Үндэсний үйлдвэрүүдийн хоолойг боомилж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 7 секунд
 Үндэсний үйлдвэрүүдийн хоолойг боомилж байна

Үндэсний үйлдвэрүүдийн хоолойг боомилж байна

2020 онд сонгууль болохтой холбоотой шатахууны үнэ буурснаас үүдэн хүнсний хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой байлаа. Гэтэл шатахуун импортлогчдын  хувьд жил хүрэхгүй хугацаанд буюу энэ найман сараас эхлэн АИ 92 шатахуун үнийг 50 төгрөгөөр нэмж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор мах болон хүнсний бүтээгдэхүүний жижиглэнгийн  үнэ бага багаар нэмэгдэх боллоо. Энэ нь ч  жишиг болоод удаж байгааг аль ч  засгийн  газрын гишүүд сайн мэднэ.

 Манай орны хувьд үйлдвэрлэгч  орон гэхээсээ  илүү импортлогч орны жишгээр явах буруу бодлоготой орны нэг. Энэ ч зарим нэг цагаан захатнуудын халаасыг зузаалдаг учраас үүнийг шийдвэрлэхгүйгээр олон жилийг ардаа үлдээж байна. Үнэндээ  үйлдвэрлэгч  орны жишгээр явбал манайх  шиг буурай орны хувьд олон давуу талтай гэдгийг  эдийн засгийн чиглэлд  судалгаа  эрхэлдэг шинжээчид  онол судалгаан дээр үндэслэн  хэд хэдэн  удаа баталсан байдаг.

 Энэ үндэслэл дээр үндэсний  үйлдвэрлэгчдийн тоо чанартайгаар өсөж байгаа гэдгийг ам бардам хэлэхэд хэцүү. Валютын ханшнаас үүдэлтэй түүхий эдийн импортын үнийн зөрүү болон ажилчдын цалинг тогтвортой өгч чадахгүйгээс үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд жил дамнан  хаалгаа барих нь энүүхэнд.  Харин томоохон үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуй нэгжүүдийн   хувьд ямар ч нөхцөлд хаалгаа барих эрхгүй гэх үүргээ ухамсарлан шүд зуун ажилласаар байгаа юм. Энэ нь  олон мянган хүнийг  ажлын  байраар хангаж, тогтмол орлогыг бий болгож байгаагаас гадна   улсын хэмжээнд эдийн засгийн хямралыг нэмэгдүүлэх эрсдэлийг биеэрээ  хамгаалж  байгаа  гэхэд хилсдэхгүй.  Гэтэл муу дээр муу муухай дээрээ улцан гэгчээр мах, сүү, гурил,  болон эдгээрийн бэлэн болсон бүтээгдэхүүний үндсэн түүхий эдүүдийн үнэ өдөр ирэх бүр өссөөр байна. Ганц жишээ татахад  энэ жил тариаланчдаас авах улаан буудайн үнийг ХХААХҮЯ  нэг тоннын 560,000 төгрөг байсныг 630,000 төгрөг болгон нэмж авах тухай яригдаж байна. Энэ нь улаан буудайгаар хийдэг бүх төрлийн бүтээгдэхүүний өртгийг  нэмэх эрсдэл дагуулж байгаа юм.

Цар тахал COVID 19- н балгаар импортын барааны үнэ тогтмол өсөж байгаа. Мөн валютын ханшийн тогтворгүй байдал, төр засгийн оновчгүй шийдвэрээс болж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг өсгөхөд хүргэж байгаа энэ үзэгдэл үндэсний үйлдвэрлэгчдийн тогтвортой бодлогыг хэлбэлзүүлж  үнээ нэмэх үү,  хаалгаа  барих уу гэдэг сонголтод  хүргээд байгаа юм байна.

ХУУЛЬ, ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХУЙЛААСТАЙ ЦААС ШИГ ҮЗДЭГ БОЛЖЭЭ
ХУУЛЬ, ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХУЙЛААСТАЙ ЦААС ШИГ ҮЗДЭГ БОЛЖЭЭ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.