“Хатуу хог хаягдлын менежментийг шинэчлэх төсөл”-д ажилтан сонгон шалгаруулж авна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
17 минут 25 секунд
“Хатуу хог хаягдлын менежментийг шинэчлэх төсөл”-д ажилтан сонгон шалгаруулж авна

“Хатуу хог хаягдлын менежментийг шинэчлэх төсөл”-д ажилтан сонгон шалгаруулж авна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Хатуу хог хаягдлын менежментийг шинэчлэх төсөл”-д дараах 2 ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна.

УЛААНБААТАР ХОТЫН ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ БОЛОВСРУУЛАХ БАЙГУУЛАМЖИЙГ

ШИНЭЧЛЭХ ТӨСЛИЙН САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН МЭРГЭЖИЛТНИЙ

АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

Албан тушаалын чиг үүрэг: Төслийн санхүүгийн удирдлагын үйл ажиллагааг гүйцэтгэх, Төслийн Гэрээнд заасан  Санхүүжилтийн Гэрээний үүрэг болон санхүүгийн бусад шаардлага, өрийн удирдлага, зээлийн гэрээтэй холбоотой үүрэг хариуцлагуудад хяналт тавин мөрдүүлэх, тайлан гаргах, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны худалдан авах ажиллагааны дүрэм, бодлогын дагуу худалдан авах ажиллагаанд Төсөл хэрэгжүүлэх нэгжид туслалцаа үзүүлэх,  https://www.ebrd.com/work-with-us/procurement/policies-and-rules.html  харна уу,

Хэнд тайлагнах: ТХН-ийн удирдагч

ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ:

  • Төслийн санхүүгийн ажил гүйлгээний бүх бүртгэл, санхүүгийн баримт бичгүүдийг өдөр тутам хураан нэгтгэж тэдгээрийн бүртгэлийг хөтлөх.
  • Гарын үсэг зурсан эрх бүхий албан бичиг, захидал болон холбогдох нэмэлт өөрчлөлтийг цаг тухайд нь боловсруулан Төсөлд бэлтгэх.
  • Нэхэмжлэх болон бусад төлбөрийн баримт бичгийг шалган баталгаажуулах, зарцуулалтын хүсэлтийг бэлтгэн Банк-д хүргүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Банк, ханган нийлүүлэгчтэй холбоотой баримт бичгүүдийг оролцуулан төлбөр тооцоо, зарцуулалтай холбоотой бүх баримт бичгүүдийг цуглуулан тэдгээрийг бүртгэлийг хөтлөх.
  • Зээлийн болон Буцалтгүй тусламжийн Санхүүжилтаар санхүүжсан үйл ажиллагаатай холбоотой санхүүгийн бичиг баримт болон бүртгэлийг тусад нь ангилж хөтлөх.
  • Төсөлд заасан Гэрээ хэлэлцээр болон холбогдох оролцогч талууд, эрх бүхий байгууллагын Зээл, Буцалтгүй тусламжийн Гэрээний дагуу олгогдох санхүүгийн мэдээлэл, баримт бичгүүдийг цуглуулж (Улаанбаатар хотын захиргааны жилийн төсөв, түүний зарцуулалтын дэлгэрэнгүй тайлан, аудитын дүгнэлт гэх мэт баримт бичгүүдийн хамт) Банк руу цаг тухайд нь хүргүүлэх.
  • Төсөл, Зээл ба Буцалтгүй тусламжийн Гэрээнд заасан санхүүгийн асуудлуудтай холбоотой тогтмол (улирал, хагас жил, жил тутмын) болон бусад тайлангуудыг Банканд нийцсэн хэлбэр, агуулгаар бэлтгэж (Зээл, Буцалтгүй тусламжийн Санхүүжилтийн зарцуулалттай холбоотой тайлан болон Улаанбаатар хотын захиргааны санхүүгийн гэрээний үүргийн мөрдөлт, нийцлийн тайлангийн хамт) цаг тухайд нь Банканд хүргүүлэх.
  • Биелүүлсэн гэрээний үүрэг болон ирсэн, явсан бичиг баримт, мэдүүлэг, тайлангийн бүртгэл гарган хөтлөх.
  • Оролцогч талуудтай холбоотой ажиллан Төслийн нягтлан бодох бүртгэлийн бүх асуудлуудыг зохицуулах, Төслийн санхүүгийн удирдлагатай холбоотой хэлэлцүүлэг, семинар, хурал, сургалтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох.
  • Шаардлагатай үед зөвлөх, гэрээт гүйцэтгэгч болон ханган нийлүүлэгчдийн санхүүгийн асуудалтай холбоотой гэрээ хэлэлцээрийн ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.
  • Төслийн Гэрээний дагуу төлбөр тооцоог ЕСБХБ-тай цаг тухайд нь хийж тэдгээрийн бүртгэлийг гарган хөтлөх.
  • Төслийн жилийн санхүүгийн тайланг бэлтгэн санхүүгийн жил дууссанаас хоёр сарын дотор аудиторуудад хүргүүлэх.
  • Эрх бүхий байгууллагуудтай холбоотой ажиллан Төсөлтэй холбоотой (татварын хөнгөлөлт, чөлөөлөлт зэрэг) бүх татварын асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг бэлтгэх.
  • Төслийн дагуу санхүүгийн бүх баримт бичиг, мэдээлэл нь Банк болон/эсвэл донор байгууллага эсвэл бусад эрх бүхий байгууллагуудад хүртээмжтэй байдлыг хангах.
  • Төсөлтэй холбоотой нягтлан бодох бүртгэл ба зардлын хяналтын системийг Банканд нийцсэн байдлаар хөтлөх, ЕСБХБанкины цахим системд шаардлагатай мэдээлийг тухай бүр оруулах
  • Төслийн худалдан авах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, худалдан авах ажиллагаатай холбоотой тодруулга, асуултанд холбогдох байгууллагаас хариулт авах, банкны системд оруулах
  • Худалдан авах ажиллагаатай холбоотой уузлатыг зохион байгуулах, тэмдэглэл хөтлөх
  • Төслийн нэгжид гэрээ эрх зүйтэй холбоотой дэмжлэг үзүүлэх
  • Худалдан авах ажиллагааны баримт бичгийн бүрдүүлэх, хадгалалт, хамгаалалт, нууцлалтыг хангах
  • Төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой зөвшөөрөл, лицензийг холбогдох газруудаас авахад ТХН туслалцаа үзүүлэх

Тавигдах мэргэшлийн шаардлага

Мэргэшсэн нягтлан бодогч (ACCA, CIPFA, CA зэрэгтэй) байх, нягтлан бодох бүртгэл болон холбогдох чиглэлээр Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх. Санхүү/НББ-ээр магистр зэрэгтэй бол давуу тал болно.

Тавигдах ажлын туршлага

Мэргэжлээрээ хамгийн багадаа дөрвөн жил тасралтгүй ажилласан байх. Олон улсын санхүүгийн байгууллагууд болон донор байгууллагуудаас санхүүжсэн төслүүдэд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

Тавигдах гол ур чадвар

Ур чадвар

  • Бие даан ажлаа төлөвлөн гүйцэтгэж хяналт тавьдаг байх
  • Даалгаврыг цаг хугацаанд биелүүлдэг байх
  • Компьютерын орчинд, ялангуяа Microsoft Office suite-ийн програмууд дээр чөлөөтэй ажилладаг байх
  • Багаад ажиллах болон харилцааны өндөр ур чадвартай байх
  • Англи хэлийг ярианы болон бичгийн түвшинд бүрэн эзэмшсэн байх  

Мэдлэг

  • Донор болон зээлээр санхүүжсэн төслүүдийг удирдан явуулж байсан ажлын туршлагатай бол давуу тал болно.
  • Монгол улсын НББ-ийн хууль тогтоомж болон СТОУС-ын стандартын гүнзгий мэдлэгтэй байх
  • Европын холбооны улс болон ЕСБХБанкны худалдан авах ажиллагаа, гэрээ, санхүүгийн талаар ойлголт, мэдлэгтэй байх

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй, дээрх шаардлагыг хангасан иргэд дараах бичиг баримтыг битүүмжилсэн дугтуйнд хийж доорх хаягаар ирүүлнэ үү.

  • Өргөдөл;
  • Анкет;
  • Их, дээд сургуулийн диплом, гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан/;
  • Өмнө болон одоо ажиллаж байгаа байгууллагын хоёр тодорхойлолт /эх хувиар/.

 

Өргөдлийг 2020 оны 11 сарын 25-ны өдөр дуустал 09.00-12:00, 14:00-17:00 цагийн хооронд хүлээн авна. Өргөдлийн материалыг буцаан олгохгүй бөгөөд шаардлагыг хамгийн сайн хангасан 3 өргөдөл гаргагчийг дуудаж ярилцлага хийж шалгаруулна. Сонгон шалгаруулалтын гишүүд нь өргөдөл гаргагчтай ашиг сонирхлын зөрчилгүй байх нөхцөлийг хангана.

 

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

ЧД, ЖИГЖИДЖАВЫН ГУДАМЖ-9, НУТГИЙН ЗАХИРГААНЫ

ХАНГАРЬД ОРДОН, 6-Р ДАВХАР, 609 ТООТ

Холбоо барих утас: 11 315333

И-мэйл: [email protected]

 

УЛААНБААТАР ХОТЫН ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ БОЛОВСРУУЛАХ БАЙГУУЛАМЖИЙГ

ШИНЭЧЛЭХ ТӨСЛИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ МЭРГЭЖИЛТНИЙ АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

Албан тушаалын чиг үүрэг: Төсөл хэрэгжүүлэх нэгж болон төслийн  менежерийн удирдлага доор БОЭМААН-ийн мэргэжилтэн нь Төслийн менежер, Барилгын инженер, Талбайн инженер болон төслийн бусад багийн гишүүдтэй нягт хамтран ажиллана. БОЭМААН-ийн мэргэжилтний ерөнхий үүрэг бол хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, нийгэм, байгаль орчны холбогдох хууль тогтоомж, журам, удирдамж болон тодорхойлолтыг нийцлийн хангах замаар Компанийн үйл ажиллагаанаас үүдэн хүмүүс ба байгаль орчинд хохирол учруулахгүй байх нөхцлийг хангах юм. Мэргэжилтэн нь эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны аюулыг арилгах болон төсөл хэрэгжилтийн туршид Компанийн үйл ажиллагааны эерэг нөлөөллийг дээшлүүлэхийн хажуугаар байгаль орчин, нийгмийн сөрөг нөлөөллийг бууруулахад шаардлагатай арга хэмжээнд зөвлөгөө өгөх үүрэгтэй.

Хэнд тайлагнах: ТХН-ийн удирдагч

ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ:

  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, нийгэм, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг бэлтгэх болон шинэчлэх, тэдгээрт тогтмол хянан шалгалт хийж байнга шинэчилж байх.
  • Байгаль орчны нийгмийн үнэлгээ эрх бүхий хяналтын байгууллагаар батлуулах, Байгаль орчин, нийгмийн магадлан шинжилгээний дүгнэлтийг баталгаажуулах.
  • БОНҮАХ-ийг эхлүүлж хэрэгжүүлэх, хөтөлбөрийн дагуу гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах.
  • Компанийн Хөгжлийн Зөвлөхийн дэмжлэгтэйгээр Компанийн хөгжил, Оролцогч талуудын оролцоо болон Хотыг дэмжих хөтөлбөр зэргийг тухайн Зөвлөхтэй гэрээ байгуулсанаас хойш 24 сарын дотор хэрэгжүүлж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах.
  • Төслийн хэрэгжилттэй холбоотой аюулгүй ажиллагаа, эрүүл мэнд, нийгэм, байгаль орчны асуудлаар төслийн ажилтнууд, гэрээт гүйцэтгэгч зөвлөх болон бусад оролцогч талуудад зөвлөгөө, зааварчилгаа өгөх.
  • Байгаль орчин, Нийгэм, Эрүүл мэнд, Аюулгүй ажиллагааны гэрээний шаардлагуудыг тодорхойлж гэрээт гүйцэтгэгчийн менежментийн системийг хэрэгжүүлэх.
  • Шаардлагатай үед техникийн тодорхойлолтын зохих загварыг боловсруулан бэлтгэх болон бусад асуудлаар ТХН-д төслийн удирдлагын туслалцаа үзүүлэх; БОН-ийн үйл ажиллагааны хөтөлбөр болон байгаль орчин, нийгмийн удирдлага ба мониторингийн төлөвлөгөө (БОНУМТ)-г хэрэгжүүлж холбогдох бүх тайланг хуваарийн дагуу Банканд хүргүүлэх.
  • Байгаль Орчин Нийгмийн Судалгаа, БОНҮАХ, БОНУМТ болон  Оролцогч талуудын Оролцоог Хангах Төлөвлөгөөнд тус тус тодорхойлсон Гэрээт гүйцэтгэгчийн Байгаль орчин, Нийгмийн Удирдлагын Төлөвлөгөө болон бусад байгаль орчин, нийгэм, эрүүл мэн, аюулгүй ажиллагааны шаардлагуудыг бүх томилогдсон гэрээт гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч нарын гэрээний шаардлагаар оруулах.
  • Төсөлд олгосон тусгай зөвшөөрөл, лицензэд багтсан байгаль орчин, нийгмийн аливаа шаардлагуудыг гэрээт гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгчдийн тухайн хэрэгжүүлэх гэрээний заавал мөрдөх үүргээр тусгах.
  • Байгаль орчин, Нийгэм, Эрүүл мэнд, Аюулгүй ажиллагааны гэрээний шаардлагуудын нийцэлд хяналт тавих.
  • Төслийн ажилтан, зөвлөх, гэрээт гүйцэтгэч, бусад оролцогч талууд болон Компанийн эрүүл мэнд, аюулгүй байдлын талаархи мэдлэгийг дээшлүүлэхэд Төслийн менежерт дэмжлэг үзүүлж Компанийн удирдлагатай нягт хамтран ажиллах.
  • БОЭМААН-д эрсдэлийн үнэлгээ хийж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах.
  • Төслийн (Захиалагч болон ТХН-ийн ажилтнуудын) сургалтыг хэрэгцээг тодорхойлох, БОЭМААН-ийн сургалт, семинарийг Компанийн төслийн баг, гэрэ гүйцэтгэгч, зөвлөх болон бусад оролцогч талуудад зохион байгуулж явуулах.
  • Ажлын талбай болон ажилтнуудын ажилд тогтмол үзлэг шалгалт хийж аливаа асуудал болон үл нийцлийг тодорхойлох, аюултай эсвэл хортой байж болох үйлдэл, ажиллагааг илрүүлсэн тохиолдолд шаардлагатай залруулах арга хэмжээг авах.
  • Бодис, үйлдвэр, тоног төхөөрөмж гэх мэт зүйлсийн суурилуулалт, засвар үйлчилгээ болон устгах ажилд хяналт тавьж тэдгээр нь холбогдох хууль тогтоомж болон салбарын хамгийн шилдэг практик туршлагын дагуу хийгдэж байгаа байдлыг хангах.
  • Аливаа осол (болон гарах дөхсөн осол)-ыг бүртгэн шалгаж шалтгааныг тодруулж үйл явцыг сайжруулах зөвлөмжийг санал болгох.
  • Аливаа осол (болон гарах дөхсөн осол)-ын талаар тайланг бэлтгэж байгаль орчны талууд болон олон нийтийн харилцаатай холбоотой үйл ажиллагааны мэдээллийг багтаасан статистикын мэдээллийг эмхэтгэн гаргаж Төслийн менежерт танилцуулах.
  • Ажилчид, Компанийн албан тушаалтнууд, бусад оролцогч талууд болон олон нийтийг хамруулан бүх хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаанд эрсдэлд гарахгүй байхаар ажлын байрны аюулгүй орчинг байнга хангах.
  • Гадны Оролцоог Хангах Төлөвлөгөө болон Гомдол хүлээж авах, барагдуулах журмыг хэрэгжүүлэх.
  • Байгаль орчин, нийгмийн судалгаа ба аудит, Оролцогч талуудын оролцоог хангах төлөвлөгөө болон БОНҮАХ-ийн дагуу санал болгосон эрсдэлийг бууруулах арга хэмжээ ба асуудлын хянан шалгалтанд тулгуурлан одоогийн тулгамдсан асуудлын талаар гүнзгий ойлголт авах зорилгоор байгаль орчны удирдлагын практик ажиллагааг хэрэгжүүлж үүрэгт ажилтныг тодорхойлсон БОНҮАХ-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах, шаардлагатай бол БОНҮАХ-ийн арга хэмжээ тус бүрийг цаг хугацааны хуваарилалтанд оруулсан энгийн алхам/даалгварт хуваах.
  • БОНҮАХ-т тодорхойлсон арга хэмжээний зүйлсийг хэрэгжүүлж Зээлдүүлэгч болон бусад оролцогч талуудад хүргүүлэх тогтмол хугацааны тайлан бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх.
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны бүх бодлог, журам, дүрэм болон зохицуулалтыг мөрдөж байгаа байдлыг хангаж тогтмол хянан шалгалт хийн мэдээлж байх.
  • Гэрээт гүйцэтгэгч нь ажлын байранд дээрхи эрүүл мэнд, аюулгүй ажиллагаатай холбоотой бүх заавал мөрдөх/хууль ёсны үүргээ биелүүлж байгаа болон шаардлагатай сургалтанд суусан, тайланг бэлтгэсэн байдалд шаардлага тавих.
  • БОЭМААН-ийн шалгалт, эрсдэлийн үнэлгээ болон ажлын горим нь зохих ёсоор хийгдэж байгаа байдал болон гэрээт гүйцэтгэгч, ажилтнууд нь эрүүл мэнд, аюулгүй ажиллагаатай холбоотой өөрсдийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж байгаа байдлыг хангах.
  • Хог хаягдлын менежмент, биологийн төрөл зүйл болон цаг уурын өөрчлөлтийн хор хөнөөлийг бууруулах, дасан зохицох байдлын чиглэлээр Компанийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.
  • Оролцогч талуудтай хийх зөвлөгөөн, хүний эрх, хөдөлмөрийн нөхцөл, соёлын өв болон нийгмийн бүх салбарын оролцоог харгалзаж үзсэн байдлыг хангах.
  • БОЭМААН-ийн бодлого, тогтолцоо, горим болон удирдамжийг зохих ёсоор шаардсан үед боловсруулах.
  • БОЭМААН-ийн сургалтын бүртгэлийг үнэн зөв баримтжуулсан байдлыг хангах.
  • БОЭМААН-ийн үзлэг, аудит болон шалгалтийг баримтжуулах бүрэн хөтөлбөрийг бий болгох.
  • Төслийн ажилтнууд, гэрээт гүйцэтгэгч, зөвлөх болон бусад оролцогч талуудад эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны сургалтын зохион байгуулалттай хөтөлбөрийг (мөн чиглүүлэх хөтөлбөрийн хамт) үүсгэн хэрэгжүүлэх.
  • Ажлын байранд дээрхи эрүүл мэнд, аюулгүй ажиллагаатай холбоотой бүх талбаруудын талаар бүрэн мэдээлэлтэй байж холбогдох аливаа өөрчлөлтийг оролцогч талуудад мэдээлж байх.
  • Эрүүл мэнд, аюулгүй байдлын үйл ажиллагааны талаар Төслийн менежерт тогтмол тайлагнах.
  • Ажлын байранд дээрхи хурал, уулзалтанд тогтмол оролцож БОЭМААН-ийн холбогдох асуудлуудын талаар мэдээлж шаардлагатай зөвлөгөөг өгөх.
  • Байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны асуудалтай холбоотой хэлэлцүүлэх, семинар, хурал, сургалт зэрэг үйл ажиллагаанд оролцох.

Мэргэжлийн чиглэлтэй холбоотой Төслийн менежерийн даалгасан өөр бусад ажлуудыг гүйцэтгэх.

Тавигдах мэргэшлийн шаардлага, ажлын туршлага

Байгаль орчин, Аюулгүй ажиллагааны мэргэжилтэн ньхог хаягдлынтөсөлд ажиллаж байсан туршлагатай, байгаль орчин, эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, нийгмийн чиглэлээр мэргэжлээрээ 5 (таван) доошгүй жил ажилласан Байгаль Орчны нарийвчилсан үнэлгээ, Нийгмийн Нөлөөллийн Үнэлгээ, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, нийгмийн үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулж байсан туршлагатай байх. Үүнд:

- Нийгэм, Эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээг боловсруулах, холбогдох нийгмийн ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх,үр дүнг олон нийтэд мэдээлэх болон зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан туршлагатай байх олон улсын санхүүгийн байгууллагуудын төслүүдэд болон Монголтой ижил нөхцөл байдалтай улс орнуудад ажиллаж байсан туршлагатай байх

- Мэргэжилтэн нь Европын Холбооны болон Монгол улсын байгаль орчин, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаарх хууль тогтоомж, шаардлагууд болон ЕСБХБ-ны байгаль орчин, нийгмийн шаардлагуудын талаар ерөнхий мэдлэгтэй байх ба холбогдох төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байсан туршлагатай байх. Мөн түүнчлэн ISO 14001, ISO 45000 (OHSAS 18001), ILO гэх мэт удирдлагын тогтолцооны шаардлагуудыг хэрэгжүүлсэн байсан практик туршлагатай бол давуу тал болно.

-Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байх

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй, дээрх шаардлагыг хангасан иргэд дараах бичиг баримтыг битүүмжилсэн дугтуйнд хийж доорх хаягаар ирүүлнэ үү.

  • Өргөдөл;
  • Анкет;
  • Их, дээд сургуулийн диплом, гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан/;
  • Өмнө болон одоо ажиллаж байгаа байгууллагын хоёр тодорхойлолт /эх хувиар/.

Өргөдлийг 2020 оны 11 сарын 25-ны өдөр дуустал 09.00-12:00, 14:00-17:00 цагийн хооронд хүлээн авна. Өргөдлийн материалыг буцаан олгохгүй бөгөөд шаардлагыг хамгийн сайн хангасан 3 өргөдөл гаргагчийг дуудаж ярилцлага хийж шалгаруулна. Сонгон шалгаруулалтын гишүүд нь өргөдөл гаргагчтай ашиг сонирхлын зөрчилгүй байх нөхцөлийг хангана.

 

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

ЧД, ЖИГЖИДЖАВЫН ГУДАМЖ-9, НУТГИЙН ЗАХИРГААНЫ

ХАНГАРЬД ОРДОН, 6-Р ДАВХАР, 609 ТООТ

Холбоо барих утас: 11 315333

И-мэйл: [email protected]

Хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй албан тушаалтнуудын нэрсийг зарлана
Хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй албан тушаалтнуудын нэрсийг зарлана
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.