Хакүхо М.Даваажаргал ганц ч уналгүй түүхэн дээд амжилтын эзэн боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 32 секунд
Хакүхо М.Даваажаргал ганц ч уналгүй түүхэн дээд амжилтын эзэн боллоо

Хакүхо М.Даваажаргал ганц ч уналгүй түүхэн дээд амжилтын эзэн боллоо

cd83504a804c7789originalХакүхо М.Даваажаргал сүмогийн түүхэн дэх хамгийн дээд амжилтыг тогтоолоо. Тэрбээр 11 удаа дараалан ганц ч уналгүй түрүүлж байгаа бөгөөд 33 удаа түрүүлснээр алдарт Тайхо аваргын амжилтыг эвдлээ. Мөн энэ барилдаанд сүмогийн түүхэнд байгаагүй их бооцоо тавьсан юм. Их аваргадаа монголчуудынхаа өмнөөс талархал илэрхийлье. Эзэн Чингисийн үр сад хүчирхэг гэдгийг Хакүхо М.Даваажаргал харуулж чадлаа.

Хакухо М.Даваажаргал Эзэн хааны цомыг 33 дахиа хүртсэний дараа ордонд шууд ярилцлага өгөхдөө,

“Тайхо аваргын 32 түрүүг давж ачийг нь хариулж чадсандаа баяртай байна. 13 дахь өдөр түрүүлчихсэн учраас үзэгчдээсээ уучлалт гуйя. 15 өдөр нэг ч өдөр амралгүй зүтгэсэн. Бурхан намайг хүлээн зөвшөөрсөн учраас ийм амжилтад хүрлээ гэж бодож байна. Одоо өөр зорилго байхгүй, зодог тайлдаг ч юмуу гэж бодсон. Одоо сайхан амраад дараагийн зорилгоо олно оо. Хүчирхэг эрийн ард ухаантай эмэгтэй байдаг юм шүү гэж хэлмээр байна. Намайг дэмжиж байсан ухаантай эхнэртээ баярлалаа. Тооны хувьд Тайхогийн амжилтыг тооны хувьд давсан ч сэтгэлзүйн хувьд болоогүй байж магадгүй гэж бодож байна” гэлээ.

Эх усовалж: Шуурхай.мн

УЛААНБААТАР ХОТОД ӨДӨРТӨӨ 26-28 ХЭМ ДУЛААН БАЙНА
УЛААНБААТАР ХОТОД ӨДӨРТӨӨ 26-28 ХЭМ ДУЛААН БАЙНА
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.