Нефтийн үнэ буурчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 57 секунд
Нефтийн үнэ буурчээ

Нефтийн үнэ буурчээ

АНУ Венесуэлийн эсрэг авсан зарим хориг арга хэмжээг сулруулах төлөвтэй байгаатай холбоотойгоор мягмар гарагт нефтийн үнэ буурчээ. Тодруулбал, Нью-Йоркийн биржид “WTI” маркийн нэг торх нефтийн зургаадугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 1.8 ам.доллар буюу 1.6 хувиар буурч, 112.40 ам.долларт хүрчээ.

Мөн Лондоны “ICE” биржид “Brent” маркийн нефтийн долоодугаар сард нийлүүлэх үнэ 2.31 ам.доллароор /2 хувь/ буурч, 111.93 ам.долларт хүрсэн байна.

АНУ Венесуэлийн сөрөг хүчин болон Ерөнхийлөгч Николас Мадурогийн тэргүүлсэн Засгийн газрын хоорондын хэлэлцээг хөхиүлэн дэмжих үүднээс тус улсын эсрэг авсан зарим хориг арга хэмжээг сулруулна гэж засаг захиргааны өндөр албан тушаалтнууд мягмар гарагт мэдээлжээ.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

 Share on facebook Share on twitter Түгээх Бразилийн Ерөнхийлөгч иргэддээ “бүсээ чангалах”-ыг уриалав
Share on facebook Share on twitter Түгээх Бразилийн Ерөнхийлөгч иргэддээ “бүсээ чангалах”-ыг уриалав
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.