Л.ЗОЛБААТАР:СУДАЛГААГААР МАН ОЛОНХ СУУДАЛ АВНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 21 секунд
Л.ЗОЛБААТАР:СУДАЛГААГААР МАН ОЛОНХ СУУДАЛ АВНА

Л.ЗОЛБААТАР:СУДАЛГААГААР МАН ОЛОНХ СУУДАЛ АВНА

МЭК судалгааны байгууллага олон нийтийн дунд тандалт явуулсан дүнгээ зарлав. Тус компани улс төрийн нөхцөл байдал, улстөрчдийн рейтингийн хамгийн сүүлийн судалгаа гаргажээ. Энэ талаар МЭК ХХК компаний захирал Л.Золбаатараас тодрууллаа.

-УИХ-ын сонгуульд ямар нам олонх суудал авах таамагтай байна вэ?

-Сонгуулийн таамаг ярихаасаа өмнө тодруулга хэлэх хэрэгтэй. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй УИХ-ын сонгуулийн тухай хуульд ямар нэг таамаг дэвшүүлэхийг хорьсон зүйл байхгүй. Өмнөх УИХ-ын сонгуулийн тухай хуульд бол байсан. Тухайлбал, Ерөнхийлөгч, орон нутгийн сонгуулийн үеэр прогнозыг долоо хоногоор хязгаарлаж байсан. Энийг та бүхэн анхаараарай. Хуулиа уншиж үзээрэй. Харин энэ удаагийн УИХ-ын сонгуулийн тухай хуульд таамаг дэвшүүлэхийг хорьсон гэх зүйл заалт байхгүй.

Бидний харж буйгаар, одоо засаг барьж байгаа МАН олонх болно. Энэ бол судалгаа мэдээллийн үндэслэлээр гарч ирсэн таамаг юм. Сонгуулийн дүр зургаас ажихад МАН энэ удаад хуучин шигээ 65 биш ч олонх суудлыг авна гэсэн таамаг байна.

-Бие даагчдыг бүлэг болохоор хэмжээний олноороо гарч ирэх байх гэсэн найдлага иргэдэд бий. Таны таамгаар ямар байгаа вэ?

-Бие даагчдыг бүлэг болох хэмжээний олноороо гарч ирнэ гэж бодохгүй байна. Бидний тооцооллоор, Монгол улсын хэмжээнд 2-3 хүн парламентад суудал авах магадлалтай байгаа.

-Ардчилсан нам хэдэн суудал авах вэ?

-Прогнозоос харахад АН 20 орчим суудал авна. Харин МАН 45-48 суудал авах байна. Бусад нам эвслүүдээс дурьдвал, Та бидний эвсэл суудал авахгүй. Шинэ эвслээс хоёр, гурваас хэтрэхгүй нэр дэвшигч суудал авна. Ер нь бол парламентад үндсэн хоёр том нам, эвслээс ганц хоёр, бие даагчдаас хоёр, гурван хүн байна. МАН Засгийн газар  байгуулах хэмжээнд суудал авах таамаг байна.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэхгүй
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэхгүй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.