Тавантолгой түлш ХХК үйл ажиллагаагаа шалгуулах хүсэлт гаргалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 3 секунд
Тавантолгой түлш ХХК үйл ажиллагаагаа шалгуулах хүсэлт гаргалаа

Тавантолгой түлш ХХК үйл ажиллагаагаа шалгуулах хүсэлт гаргалаа

“Тавантолгой түлш” ХХК, хятад түлш худалдан борлуулсан гэх асуудлыг шалгуулахаар өнөөдөр Тагнуулын ерөнхий газарт хандлаа. Сүүлийн өдрүүдэд тус компанийг өвлийг давах нөөцгүй болсон, БНХАУ-аас түлш оруулж ирэн нийслэлд худалдан борлуулж байна гэх ташаа мэдээлэл гарах болсон. Тэгвэл энэ асуудлыг шалгаж, иргэдийн дунд үүсээд байгаа төөрөгдлийг арилгаж өгөхийг хүсч тус компанийн зүгээс ТЕГ, ЦЕГ, МХЕГ-т албан ёсоор хандаж байгаа аж.

Тус компанийн хувьд өнгөрсөн зунаас эхлэн нийслэлд 97 байршилд 120.000 тонн түлш нөөцөлсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 105.000 тонн түлшний нөөцтэй байгаа юм. 10 дугаар сарын 1-ээс өнөөг хүртэл 111.245 тонн түлш худалдан борлуулжээ. Мөн үйлдвэрийн 14 шугам 24 цагаар ажиллаж хоногтоо 2500 тонн түлш үйлдвэрлэж байна.

Эрээн хотод хөл хорионы дэглэм суларч буй хэдий ч үргэлжилсэн хэвээр байна
Эрээн хотод хөл хорионы дэглэм суларч буй хэдий ч үргэлжилсэн хэвээр байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.