М.ЭНХБОЛД: ЭРХ БАРИГЧДЫН ГҮТГЭЛЭГ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 52 секунд
М.ЭНХБОЛД: ЭРХ БАРИГЧДЫН ГҮТГЭЛЭГ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ

М.ЭНХБОЛД: ЭРХ БАРИГЧДЫН ГҮТГЭЛЭГ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ

14670095885770ca34ecbf7

Монгол Ардын Намын дарга М.Энхболд хэвлэлийнхэнд хандаж, сүүлийн өдрүүдэд өрнөсөн гүжир гүтгэлгийн талаар албан ёсны тайлбар хийлээ. Тэрбээр 2016 оны УИХ болон аймаг, нийсэлийн ИТХ үндсэндээ дуусч байгаатай холбогдуулан сонгуулийн  сурталчилгааны ажлын явцад хууль дүрэм  зөрчсөн, нэр дэвшигчдийг гүтгэж гүжирдсэн үйл явдлууд олноор гарсныг мэдээллийн эхэнд онцолсон. Түүнчлэн энэ удаагийн сонгууль өмнөх сонгуулиудтай харьцуулахад гүтгэж гүжирдсэнээрээ давуу байдалтай боллоо гэдгийг ч хэлсэн. Монголчууд сонгуулиа дотооддоо хийдэг байсан бол энэ удаад эрх баригчид сонгуулийн сурталчилгаандаа гадаад улс орнууд болон олон улсын байгууллагуудын нэрийг татан оролцуулсан нь хэтэрхий бохир явдал боллоо гэдгийг ч хэлсэн.

Тэрбээр цааш нь “Сонгууль нэг удаа болоод өнгөрнө. Сонгуулийн маргаашнаас ажил, амьдрал үргэлжилнэ. Бид гадаад ертөнцтэй харилцаагаа улам сайжруулах ёстой байтал тэдний ярьсан хөөрсөн зүйл, үнэлэлт дүгнэлтийг хэтрүүлэн ашиглалаа. Тухайлбал, Дэлхийн банк болон Японы Элчин сайдын яамны ярьж хэлж буйгаар буруу ойлголтыг төрүүлэх хэмжээнд сонгуулийн сурталчилгаагаа явуулж байгаад харамсч байна. Тэр бүү хэл, зарим нэр дэвшигчийн дуу хоолойг эвлүүлж  нэгтгэн, гүтгэж гүжирдсэн асуудал гарч байсан. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт манай намаас нэр дэвшигч П.Анужингийн нэвтрүүлгийг найман эх үүсвэрээс эвлүүлж нийлүүлэн цацсаныг хууль хяналтын байгууллага тогтоосон.

Харин сүүлийн гурав хоногийн хугацаанд энэ байдал улам гаарч, төрийн албыг дамлан худалдаалж Монгол Ардын Нам сонгуулийн зардлаа босгосон мэтээр эвлүүлэг зохион байгууллаа.  Дөрвөн жилийн турш хамтарч засгийн эрх барьсан АН, МАХН-ын удирдлагууд сөрөг хүчин болох манай нам руу эрээ цээргүй дайрч, давшилсан ухуулга сурталчилгааг хийж байгаад харамсч байна. Энэ талаар өмнө нь манай намын сонгуулийн төв штабаас болон Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нэг бус удаа тайлбар мэдээлэл өгч байсан.

Бид энэ эвлүүлэг нэвтрүүлгийг гарсан өдөрт нь буюу зургадугаар сарын 24-нд цагдаагийн байгууллагад хандаж, үүнийг шалгаж үнэн зөвийг нь тогтоож, сонгуулийн өмнө хариу ирүүлэхийг хүссэн. Үүний дагуу цагдаагийн байгууллагынхан ажиллаж, өнөөдөр бидэнд албан тоот ирүүллээ. 3528 тоот албан бичигт “9445 дугаарт бүртгэгдэн шалгагдаж байгаа гомдол мэдээллийн талаар шалгалаа.  Монгол Ардын Намаас ирүүлсэн санал бичгийн дагуу энэхүү бичгийг хүргүүлж байна. Дээрх мэдээлэлд Монгол Ардын Намын удирдлагын ярианы бичлэгт эвлүүлэг хийн тараасан асуудалд Д, Ө нарыг холбогдуулан шалгаж байна. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд нэмэлт шинжилгээ томилон ажиллаж байгаа болно” гэжээ. Энэ бичгийг манай сонгуулийн штабад өнөөдөр ирүүллээ. Энэ бичгээс үзвэл бидний ярианд эвлүүлэг хийсэн хүмүүс олдсон байна. Тэднийг үргэлжлүүлэн шалгах шаардлагатай гэж үзэн, шүүх шинжилгээний байгууллагаас ч дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзэж байгаа юм байна. Бид анхнаасаа эвүүлсэн бичлэг гэдгийг удаа дараа мэдэгдсэн. Харин эрх баригчид, тухайлбал засгийн эрх барьж байгаа МАХН, түүний удирдлагууд миний биеийг болон Ц.Сандуйгийн дуу хоолой мөн гэдэг зүйлийг ямар нэгэн үндэслэлгүйгээр ярьж олон нийтэд тараалаа. Тэр бүү хэл, “Унтаж байхдаа ч би М.Энхболдын дуу хоолойг танина” гэсэн байна лээ. Гэтэл би өөрөө өөрийнхөө асуудлыг хэнээс ч илүү мэднэ. Тиймээс албан тушаалын наймаа ярьсан элдэв ярианд би оролцоогүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.

Ер нь МАХН-ын удирдлага 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эсрэг ямар нэвтрүүлэг хийж цацаж байлаа.  Гадна  дотноос мөнгө авсан мэтээр хийсэн энэ нэвтрүүлгүүд манай намын тухайн үеийн сонгуулийн штаб дээр бэлтгэсэн нэвтрүүлгүүд байгаагүй. Нэр дэвшигчид өөрөө өөрсдийнхөө эсрэг бэлтгэж нэвтрүлсэн гүтгэлэг байсан. Тэр ч бүү хэл, МАХН-ын даргын гэр орноос гүйцэтгэх ажиллагааны тоног төхөөрөмж олдсон гэдэг мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч л байсан. Энэ бүгдээс үндэслээд үзэхэд ер нь эрх баригчид гүтгэж гүжирддэг хуучин уламжлал, сурсан зан нь хэвээрээ байгаа юм байна. Ингэж сурснаараа ч сонгуулийн сурталчилгааны төгсгөлд ийм гүтгэлгийг зохион байгуулалттай хийлээ. Энэ нь “үхэхдээ үхэр буугаа тавина” гэдэг шиг юм боллоо гэж бид үзэж байгаа. Энэ гүтгэлэг бол зөвхөн намын төв штаб болон хотын намын штаб руу  дайрч давшилснаар дууссангүй. Ийм төрлийн гүжир гүтгэлгийг өнөөдрөөс эхлээд орон нутагт ч  мөн  тарааж эхэллээ. Тухайлбал, Ховд аймгийн МАН-ын хорооны албан бланкийг эвлүүлж хийсэн бичлэгийг бас тарааж эхэлсэн байна. Ингэхдээ Ховд аймгийн төрийн захиргааны ажил, албан тушаалуудыг ч мөн зарж наймаалцаж байгаа мэтээр эвлүүлэг монтаж хийсэн гүтгэлгийг тарааж эхэлсэн байна.

Монголын ард түмэн, төрийн албан хаагчид мэднэ. Аль нам  засгийн эрхэнд байхад төрийн ажил албыг тогтвортой хийлгэдэг, хэн нь гарч ирээд хэдэн  мянгаар нь хоморголон халж сольдог вэ гэдгийг бүгд мэднэ. Тийм учраас би энд хариуцлагатай хэлэхэд, төрийн албан хаагчид, Монголын нийт иргэд сонгогчид та бүхэн сонгуулийн зорилготой, ялангуяа сүүлийн өдрүүдэд гарч байгаа хар бор хатгалаг, эвлүүлэг, нийлүүлэг буюу сонгогчдын санаа сэтгэлийг үймүүлэх гэсэн, санал худалдаж авах гэсэн, хууль зөрчсөн үйл ажиллагаануудад авталгүйгээр сонгуульдаа оролцож, төрийг эмхтгэн байгуулах ажилд чин сэтгэлээсээ  оролцоорой гэж хэлье. Өнгөрсөн дөрвөн жил  АН, МАХН  засгийн эрх барихад улс орны амьдрал юу болов, иргэдийн амьдрал хэрхэн доройтов гэдгийг бодож саналаа өгөөрэй гэдгийг хэлье. Сонгуулийн хуулиар өнөөдөр сурталчилгаа дуусна. Магадгүй хуулийг уландаа гишгэдэг эрх баригчид 29-ний 22.00 цаг хүртэл ямар нэгэн хатгалаг гүтгэлэг явуулахыг үгүйсгэхгүй. Ийм учраас манай иргэд сонор сэрэмжтэй байхыг манай намын сонгуулийн төв штабаас сануулж, анхааруулж байна” гэсэн юм. Ийнхүү гурван өдрийн турш монголын ард түмнийг хуваасан бичлэгийн учиг тайлагдлаа. Хуурамч эвлүүлэг гэдэг нь батлагдлаа. АН-ын хар пи-ар хэрээс хэтэрсэн энэ өдрүүдэд ард түмэн харин ч тайван, хүлээцтэй хандаж чадлаа.

14670096035770ca436dfe5

14670096055770ca45e3060

Эх сурвалж: Ц.Тунгаа МАН-ын Сонгуулийн Төв Штаб

Г.Занданшатар: Ард түмний минь гар дулаан, сэтгэл дүүрэн байх ёстой
Г.Занданшатар: Ард түмний минь гар дулаан, сэтгэл дүүрэн байх ёстой
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.