Иргэдийг ажилтай болгох амлалт сонгуулийн үед биеллээ олдог
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 54 секунд
Иргэдийг ажилтай болгох амлалт сонгуулийн үед биеллээ олдог

Иргэдийг ажилтай болгох амлалт сонгуулийн үед биеллээ олдог

Уул уурхайн ид бүтээн байгуулалтын үед залуус цалин сайтай хэмээн уурхай руу хошуурч, орлого багатай ажлаа хаян зүтгэцгээж байсан гэдэг. Тухайн үед телевизийн зураглаач ч уурхайчин, салбар салбарынхан хамаг хүнээ тийш нь тавиад туучихсан гэлцдэг. Яг түүн шиг сонгуультай зэрэгцээд дэл сул ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, тэр ч бүү хэл хувь, хувьсгалын байгууллагын зарим ажилтнууд ч сонгуулийн сурталчилгаанд гар бие зүтгэхээр гүйлдээд алга болцгоожээ.
Хэдхэн хоногийн өмнө “горьдлого компанийнхан” хочтой портерын жолооч нар цуваа болон нэр дэвшигчийн сурталчилгаа хийгээд давхиж байгаатай таарсан. Хажуугаар цагаан хоолой хангинуулан, туг лоозон, зураг хөрөг болон өнгөрөх эдгээр машиныг хараад автобусны буудал дээр зогсох хоёр өвгөн “Хөөрхий дөө, хэд хоног ч гэсэн тогтмол орлоготой, бензинтэй байх нь дээ” гэж ярихыг сонссон юм. Нээрээ л өдөржин хэн ирээд хаанаас ачаа ачуулах бол гэж харуулдан суудаг тэдэнд хэд хоног санаа зовох юмгүй ажиллах сайхан ажлын байр гарч ирсэн нь тэр. Үнэндээ тэдэн шиг сонгуулиар ажлын байртай болж буй иргэд олон бий.
Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчийн сонгуулийн штабын бүрэлдэхүүнд нэр дэвшигчээс гадна түүний менежер, шадар туслагч, ухуулагч зэрэг багтдаг. Нэр дэвшигч нь өөрийн итгэмжлэл олгосон нэг менежертэй байна гэж заажээ. Тэгэхээр энэ удаагийн УИХ-д 498 нэр дэвшигч өрсөлдөж байгаа гэж үзвэл 498 менежер ард нь ажиллаж байна гэсэн үг.
Сонгуулийн насны иргэдийн тоо ойролцоогоор хоёр сая байна гэсэн албан бус тоо байдаг. Харин сонгуульд ажиллах шадар туслагч 500 сонгогч тутамд нэгээс ихгүй, ухуулагч нь 200 сонгогч тутамд нэгээс илүүгүй байна гэсэн зааснаас үзэхэд 4000 шадар туслагч, 10 мянган ухуулагч нэр дэвшигчдийн ард ажиллаж байгаа аж.
Ингээд тооцвол УИХ-д нэр дэвшигчдийн штабт 15000 орчим хүн зүтгэж байгаа гэсэн үг. Үүн дээр НИТХ-д нэр дэвшсэн 272, аймгийн ИТХ-д нэр дэвшигчдийн менежер, шадар туслах, ухуулагч нарыг нэмбэл бүр биш ч түр ажлын байртай болсон хүмүүсийн тоо талийж өгнө. Дээр нь штаб дээр албан ёсны бүртгэлтэйгээр ажиллаагүй ч нэр дэвшигчийн сурталчилгааны ажилд хэвлэл, хоол хүнс, машин, тоног хэрэгслээр тусалж байгаа хэдэн мянган хүн бий. Барагцаагаар тооцвол энэ сонгуулийн сурталчилгааны 18 хоногийн хугацаанд 100 мянган түр ажлын байр шинээр бий болжээ.
Аливаа нам, эвслүүд сонгуульд оролцохдоо төдий тооны ажлын байр бий болгоно оо гэсэн амлалтыг мөрийн хөтөлбөртөө тусгадаг. МАН л гэхэд 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө 300 мянган ажлын байр шинээр бий болгоно гэж заасан бол АН “Ажилтай орлоготой Монгол хүн” уриатайгаар өмнөх сонгуульд оролцож байсан билээ. Эндээс харахад намуудын өгсөн ажилтай болгох амлалт дөрвөн жилд нэг удаа буюу сонгуулийн сурталчилгааны хэд хоногт сайн биелэгддэг бололтой.

Эх сурвалж:

Хөвсгөл аймагт 25 тонн дизель түлш тээвэрлэж явсан машин осолджээ
Хөвсгөл аймагт 25 тонн дизель түлш тээвэрлэж явсан машин осолджээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.