Д.Батбилэг:Манай дүүргийн ахмадууд дүүргийнхээ хөгжилд хувь нэмрээ оруулсан хүмүүс
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 55 секунд
Д.Батбилэг:Манай дүүргийн ахмадууд дүүргийнхээ хөгжилд хувь нэмрээ оруулсан хүмүүс

Д.Батбилэг:Манай дүүргийн ахмадууд дүүргийнхээ хөгжилд хувь нэмрээ оруулсан хүмүүс

Хан-Уул дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газраас ахмадын хороодод эрүүл мэндийг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Арга хэмжээнд Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, Засаг даргын орлогч Д.Анхбаяр болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм.

Тус дүүргийн хувьд ахмадуудын нийгмийн оролцоог дэмжих үүднээс "Ахмадаа дээдлье" хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд энэ дагуу өнөөдөр дүүргийн  ахмадын  16 хороо тус бүрт шатар даам, хөгжим, микрофон зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжийг гардууллаа. Мөн ахмадуудын саналын дагуу хаш чулуун орыг хүлээлгэж өгсөн юм.

Д.Батбилэг: Энэ бол сонгууль угтсан ажил биш, ТӨЛӨВЛӨГӨӨТ АЖИЛ

Энэ талаар ХУД-ын ИТХ-ын дарга Д.Батбилэг "Бид хүн амын зорилтот бүлгүүддээ чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, "Ахмадаа дээдлье", "Хамтдаа хөгжье", "Хүүхдэд ээлтэй байгууллага" болон залуус, эмэгтэйчүүдэд зориулсан хөтөлбөрийг батлан хэрэгжүүлсэн. Өнөөдөр бид "Ахмадаа дээдлье" хөтөлбөрийн хүрээнд ахмадаас гарсан саналын дагуу эрүүл мэндийг дэмжихэд туслах хаш чулуун ор, шатар даам зэрэг нэн шаардлагатай хэрэгслүүдийг нь хүлээлгэн өгч байна. Бид дүүргээ таван бүсэд хуваагаад 16 хороондоо Ахмадын хороо байгуулсан. Ингэхдээ нөөц боломжоо ашиглан хороодын Иргэний танхимыг ахмадуудынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, дүүргийн хөгжилд хувь нэмрээ оруулахыг дэмжих үүндээс бид тохижуулж өгсөн. Манай дүүргийн ахмадуудын хувьд залуу насандаа дүүргийнхээ хөгжилд хувь нэмрээ оруулсан хүмүүс. Өнөөдөр бид тэднээс суралцах зүйл их бий. Тэр ч утгаараа "Ахмадаа дээдлье" хөтөлбөрт 100 сая төгрөг төсөвлөсөн. Өнөөдрийн ажил бол сонгууль угтсан ажил биш. Бидний хөтөлбөрийнхөө хүрээнд төлөвлөж, төсөвлөсөн байсан ажил" гэлээ.

Мөн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга  "Манай дүүрэг дөрвөн том бүсээс гадна алслагдсан хороод ихтэй. Бид ахмадынхаа нийгмийг оролцоог нэмэгдүүлэх үүндээс хөтөлбөр хэрэгжүүлж, олон арга хэмжээ зохион байгуулж байна. Тухайлбал, ахмад үеэсээ туршлага судлах үүндээс сургуулиудад ажиллуулж сурагчдад сургалт, лекц хийлгэдэг. Мөн бүтээн байгуулалтын ажлаа танилцуулж тэдний саналыг сонсдог. Өнөөдрийн хувьд арван мянган ахмадынхаа дуу хоолойг сонсч, тэдний уламжилснаар бид хаш чулуун орыг бусад төхөөрөмж, хэрэгслийн хамт гардуулж байна" гэв.

 

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮН ЭКСПОРТЛОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮН ЭКСПОРТЛОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.