О.Баасанхүү: Би МАХН-ыг МАНАН-гийн Засгийн газарт оруулахгүйн төлөө зогсоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 55 секунд
О.Баасанхүү: Би МАХН-ыг МАНАН-гийн Засгийн газарт  оруулахгүйн төлөө зогсоно

О.Баасанхүү: Би МАХН-ыг МАНАН-гийн Засгийн газарт оруулахгүйн төлөө зогсоно

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг шинээр эмхлэн байгуулах Засгийн газраа “Шийдлийн” хэмээн тодотгож байна.  Түүнийг  АН-ын “Алтангадас” фракцынхаа  “галыг манаж” Н.Алтанхуягийн Засгийн газрын “өв залгамжлагч” болж гарч ирсэн гэх бөгөөд тэр одоо парламентад  суудалтай намуудыг  урьж,  танхимаа бүрдүүлэх гээд  бараг нойргүй хонож буй. МАН-ынхан харин Бага  хурлаараа хэлэлцэж  хэрхэхээ шийднэ гэж байгаа.  Энэ хурлаараа Засгийн газарт орж ажиллахаар шийдвэл түрүүчийн парламентийн үеийн МАНАН “босоод” ирнэ гэж эмзэглэх хүн  цөөнгүй. Иргэний Зориг Ногоон намын хувьд  харин Ч.Сайханбилэгийн Засгийн газартай  хамтрахаа илэрхийлсэн бөгөөд Байгаль, орчин ногоон хөгжлийн яамыг авна гэж байна.  Тэгвэл 2012 онд байгуулсан хамтарч ажиллах гэрээгээ хэвээр үлдээн урьдын адил  хамтрахаа илэрхийлсэн “Шударга ёс”-ын бүлгийн зарим гишүүд  “Хэрвээ МАН-ыг “Шийдлийн” Засгийн газарт орж ажиллахаар болвол  эсэргүүцэл үзүүлнэ”  хэмээн тунирхах  болжээ.  Тэдгээрийн нэг  нь  МАХН-ын залуу улс төрч О.Баасанхүү аж. Тэр хэлэхдээ “МАН-ын гишүүдийн дунд МАНАН-гийн засаглалыг бий болгох тухай  яриа эрчимтэй яригдах боллоо. Тэднийг АН-ынхан дэмжиж болзошгүй байдалтай байдалтай байна. Би харин үүний эсрэг байгаа. Хууль шүүхийн байгууллагаар зарим “эсэргүү” нөхдийг айлган сүрдүүлж байгаад ч хамаагүй МАНАН-гийн Засгийн газар байгуулна гэсэн “бор шувуу” ч нисч  эхэллээ. Би МАХН-ыг МАНАН-гийн Засгийн газарт  оруулахгүйн төлөө зогсоно.  МАНАН байгуулагдвал манай нам сөрөг хүчин болж үлдэх хэрэгтэй” гэлээ.

Б.Баяр 

tumen.mn

АСЕМ-ын сургаар нүүрээ угаасан барилгууд
АСЕМ-ын сургаар нүүрээ угаасан барилгууд
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.