Зам талбайн үйлчлэгч нар нийтийн эзэмшлийн 66 зам талбайн цасыг цэвэрлэлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 35 секунд
Зам талбайн үйлчлэгч нар нийтийн эзэмшлийн 66 зам талбайн цасыг цэвэрлэлээ

Зам талбайн үйлчлэгч нар нийтийн эзэмшлийн 66 зам талбайн цасыг цэвэрлэлээ

tsastseverlegch

Улаанбаатар хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд их хэмжээний цас орсонтой холбоотойгоор  нийслэлийн төвийн 6 дүүргийн  зам талбайн үйлчлэгч нар нийтийн эзэмшлийн 66 зам талбайн цасыг цэвэрлэлээ. Баянзүрх 1 тн, Хан-Уул 6.5 тн, Сүхбаатар 0.5, Сонгинохайрхан дүүрэг 6 тонн давсыг хальтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж зам талбайд цацсан.

Харин “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Их тэнгэрийн ам, Улиастай, Уулын зам, Зурагт, Баянхошуу, 5-н шар, ХМК, Толгойт, 21-р хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Их тэнгэр,  Нарны гүүр, Оргил худалдааны төв, Эрчим хүчний гудамж, Гурвалжингийн гүүр, Нисэхийн зам, 3,4-р хороолол, Бичил, Гэмтлийн уулзвар, 1-р хорооллын арын зам, Чингүнжавын гудамж, Өргөөгийн уулзвар, Зайсан, Айдсын даваа, Морин даваа, 120 мянгат, 14-р хороолол, Сансарын тунель, Бага тойруу, Баянзүрхийн товчоо, Богд уулын ам, төв зам,автобусны буудлуудад нийт 30 тонн  бодис цацаж цэвэрлэсэн.

Мөн Чингисийн талбайн цасыг түрэгч машинаар цэвэрлэн 13 рейсээр тээвэрлэн, Цагаан давааны хогийн цэгт  буулгасан. Богд уулын арын замын мөстсөн хэсгүүдийг цохиж цэвэрлэн замын тэмдэг тавьж, 120-н автобусны буудлын эвдэрсэн хайсыг засаж тэгшиллээ гэж Шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс мэдээллээ.

Ж.Батсуурийн хийсгэсэн 8.9 тэрбум төгрөг
Ж.Батсуурийн хийсгэсэн 8.9 тэрбум төгрөг
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.