УИХ-ын бие даагч гишүүд Оюу толгойн асуудлаар байр сууриа нэлээд хатуу, тууштай илэрхийлсээр байгаа. Саяхан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн цахим санал асуулгатай холбогдуулан тэд “Рио Тинто”-гийн 19 хувийг Хятадын Чанелко компани худалдан авах тухай саналын талаар үгээ хэллээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Ерөнхий сайд Оюу толгойг хөдөлгөх үү гэсэн асуудал тулгаж байна. Оюу толгойг бид хөдөлгөсөн. Энэ онд гурван их наяд төгрөгийн борлуулалт хийгдэнэ. Энэ бол манай төсвийн 70 хувьтай тэнцэх тоо. Ийм байхад хөдөлгөх үү гэж асуух нь ойлгомжгүй хэрэг. Чанелко нь Рио Тинтогийн 19 хувийг авахыг зөвшөөрөхгүй байгаа. Гэхдээ энэ хэлэлцээр дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилнэ” гэсэн юм. Хэрвээ энэ хэлэлцээр нь Рио Тинтогийн хүссэн хэмжээнд хийгдвэл Оюу толгойд Хятадын Чанелко орж ирнэ гэсэн үг. Энэ хэмжээгээр Оюу толгойн гэрээ хэлэлцээрт өөрчлөлт хийгдэх магадлалтай болж буй аж. Мөн “Урт” нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль байгаль орчинд ихээхэн эрсдэлтэй эр зүйн бримт бичиг болох гэж байгааг бие даагч гишүүд шүүмжилсэн. Уг хуулийн төслийг санаачлагчид, тэднийг дэмжигчид нь “үгэнд” орохгүй бол жагсаал цуглаан хийж хүртэл тэмцэхээ илэрхийлжээ.
Б.Баяр
Эх сурвалж: Tumen.mn