Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны боомтын захиргаатай онлайн видео хурлыг зохион байгууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 27 секунд
Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны боомтын захиргаатай онлайн видео хурлыг зохион байгууллаа

Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны боомтын захиргаатай онлайн видео хурлыг зохион байгууллаа

Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны боомтын захиргаатай онлайн видео хурлыг энэ сарын 26-нд зохион байгуулжээ. Уулзалтаар Гашуунсухайт-Ганцмод боомт, Шивээхүрэн-Сэхээ боомт, Замын-Үүд-Эрээн боомт, Ханги-Мандал боомт, Бичигт-Зүүнхатавч боомтууд, тэдгээрийн өнөөгийн байдал, үйл ажиллагаа, цаг үеийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж зарим асуудлыг шийдвэрлэхээр боллоо. Тухайлбал, 2020 оны 8 дугаар сарын 17-ний өдрөөс эхлэн Хятадын талд хонож эхэлсэн тээврийн жолооч нарын хоноглох байрны нэг өдрийн зардал 270 юань байсныг Гашуунсухайт-Ганцмод боомтод 180 юань, Шивээхүрэн-Сэхээ боомтод 160 юань болгон бууруулахаар болсон байна.

Мөн Гашуунсухайт-Ганцмод боомт, Шивээхүрэн-Сэхээ боомтуудыг цайны цаггүй ажиллуулах асуудлыг хоёр тал зөвшөөрч, мөрдөж эхлэх хугацааг ойрын үед тохирч эхлүүлэхээр болов. Цаашид Ганцмод-Гашуунсухайт, Сэхээ-Шивээхүрэнгийн боомтуудад жолооч нараас авсан нуклейн хүчлийн (Ковид-19) түргэвчилсэн шинжилгээний хариуг хоёр талдаа, хязгаарлалтын бүсэд 72 цагийн хугацаанд харилцан хүлээн зөвшөөрөх боломжийг судлах талаар МХЕГ-ын төлөөлөлтэй зөвлөлдсөн юм. Хоёр улсын шинжилгээний тоног төхөөрөмжүүд ДЭМБ-аас гаргасан шаардлагад нийцэж байвал, тус тусын мэдээллийг солилцож шийдвэрлэхэд талууд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийллээ.

ЗГ-ын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “Монгол тээвэр нэгдэл“ -ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗГ-ын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “Монгол тээвэр нэгдэл“ -ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.