Малчдаас татвар авах нь зөв үү?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 49 секунд
Малчдаас татвар авах нь зөв үү?

Малчдаас татвар авах нь зөв үү?

УИХ Монгол Улсын 2015 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогыг 7,159.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 29.8 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагыг 7,599.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.7 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 439.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 1.8 хувьтай тэнцэж байхаар төсвийн хуулийг баталсан ч таналт хийхээр хэлэлцэж байгаа юм. Ирэх оны төсвийн таналтанд орсон ажлуудын нэг малчдаас татвар авах юм. 

Манай улсын хэмжээнд энэ жил 60 сая толгой мал өвөлжиж байгаа гэх тоо баримт бий. Хэрвээ малын толгой бүрт 500 төгрөгийн татвар ногдуулъя гэж тооцвол жилдээ 250 тэрбум төгрөг төвлөрөх боломжтой юм байна хэмээн эрх мэдэлтнүүд үзсэн. 2010 онд малын хөлийн татварын талаарх асуудал сөхөн яригдсан боловч дэмжигдээгүй. Харин  малын ноос, ноолуураа үндэсний үйлдвэртээ тушаасан малчдад урамшуулал олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү ажилд УИХ-аас тогтоол батлан жил тутамд 20 гаруй тэрбум төгрөгийг төсөвт суулгаж ирсэн билээ. Тэгвэл малчдаас татвар авахыг зөв хэмээн үзэж байгаа хэсэг байхад буруу гэх нь ч байна. 

Ц.Даваасүрэн "Малчдын урамшууллыг өгөхгүй байхыг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн. Хот руу нүүдэллэж байгаа шилжилт хөдөлгөөнийг барьж байгаа нэг хүчин зүйл нь малчдад олгодог урамшуулал. Гэтэл үүнийг олгохоо больчихвол хөдөөд мал маллах хүнгүй болж, хот руу шилжиж ирэх ажилгүй иргэдийн тоо улам нэмэгдэнэ гэж үзэж байгаа аж. Түүнчлэн “Ойн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг бол маш чухал баримт бичиг. Ойтой сумын иргэд энэ дээр гол анхаарлаа хандуулж өгөөч гэдэг зүйлийг ярьж байна. Говийн бүсийнхэн, хотод төрж өссөн хүмүүс ойлгохгүй байх. Хуучин бид модны унанги хаягдлыг хүнээс асуухгүйгээр өөрсдөө ороод цэвэрлээд түлдэг байсан. Одоо эрх мэдэлтэй хүмүүс нь хоршоо нөхөрлөл байгуулаад малчин, уулын мухарт байгаа хүмүүст зардаг болж эхэлсэн. Тэгэхээр хөдөө яаж хүн тогтох юм бэ. Ер нь шинэ Засгийн газрын бас нэг муу тал нь малчдын эсрэг бодлого явуулж эхэлж байна. Энэ Засгийн газар ярьсныхаа эсрэг яваад байна. Давхар дээл өмсөхгүй гэчихээд өмссөн, яамдын тоо, дэд сайдыг нэмсэн, өрийн таацыг нэмэгдүүлсэн, одоо малын хөлийн татвар тавьж эхэллээ. Итгэхийн аргагүй болж эхэлж байна. Хасна, танана гэдгийг дэмжихгүй” гэдгээ илэрхийлсэн. 

Энэхүү малын хөлийн татварыг  анх 1998 онд нэг жил хэрэгжүүлээд хүчингүй болгож байсан удаатай билээ. Өдгөө малын хөлийн татвар аваад эхэлбэл малчид малын тоогоо үнэн зөв мэдээлэхгүй нуун дарагдуулах вий. Түүнчлэн мал маллах хүнгүй болчих вий дээ гэх болгоомжлол төрж байна.

Эдийн засгийн хүндрэл нэрийдлээр иргэдээсээ татвар авах нь буруу хэмээн УИХ-дахь бие даагч нар эсэргүүцэж байгаа. Гэхдээ эл асуудал хэлэлцэх шатандаа явж байгаа болохоор цаашид хэрхэхийг харж л сууя.

 

Эх сурвалж: www.dorgio.mn

 

 

“Их хотын гудамж” зураг төслийн уралдаан зарлалаа
“Их хотын гудамж” зураг төслийн уралдаан зарлалаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.