Хууль бусаар агнасан 300 орчим тарвага тээвэрлэж явсныг илрүүлжээ.
Сонгинохайрхайн дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид өчигдөр орой тэднийг Эмээлт худалдааны төвийн орчимд нийслэл рүү зорчиж байхад нь илрүүлэн, хэргийн газрын үзлэг хийсэн байна.
Одоогоор 300 орчим тарвага илрүүлээд байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.